Удирдах Зөвлөл


Bod Members Mon Huh

 

546a0326new

Удирдах зөвлөлийн дарга
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд
Б.Жавхлан
Удирдах Зөвлөлийн Дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан нь МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг 1997 онд Бакалаврын зэрэгтэй дүүргэсэн. АНУ-ын Калифорнийн Их Сургуулийн Риверсайдын хэлний сургууль, Индианагийн Их Сургуульд суралцсан, Банкны эдийн засагч мэргэжилтэй. Тэрээр ажил мэргэжлийн гараагаа Монголбанкны Хяналт шалгалтын газрын хянан шалгагчаар эхэлсэн ба 1999-2004 онд Монголбанкнаас ХААН банкинд Бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагч, Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч, 2004-2007 онд Худалдаа Хөгжлийн Банкны Үйл ажиллагаа эрхэлсэн захирал, Дэд ерөнхийлөгч, 2010-2016 онд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албыг тус тус хашиж байсан. Тэрбээр 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд 2020 оноос Төсвийн байнгын хорооны дарга, 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар томилогдон ажиллаж байна. 

 

 
Удирдах зөвлөлийн гишүүн
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга
 
 

 

1234156
Удирдах зөвлөлийн гишүүн
Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга
С.Магнайсүрэн
Удирдах Зөвлөлийн гишүүн С.Магнайсүрэн нь Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн магистрын зэрэгтэй. Одоо Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Өмнө нь Эдийн засаг-Хууль зүйн “Улаанбаатар-Эрдэм” Дээд сургуульд багш, Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт гишүүний туслах, Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын зөвлөх, Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын Нарийн бичгийн дарга, Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байв. 

 

 

Turiin Nariin Scaled 1

 

Удирдах зөвлөлийн гишүүн
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга
Н.Анхбаяр
Удирдах Зөвлөлийн гишүүн Н.Анхбаяр нь 2001 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг Бакалаврын зэрэгтэй, 2004 он Шинэ Зеланд Улсын Веллингтон хотын Виктория их сургууль Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй тус тус дүүргэсэн, Эрх зүйч мэргэжилтэй.  Тэрээр 2000-2002 онд УИХ-ын Тамгын газарт туслах ажилтан, 2003-2004 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд референт,  2007-2012 онд Гадаад харилцааны яамны Гэрээ, зүйн газарт мэргэжилтэн, атташе,  Газрын дэд дарга, 2012-2014 онд Монгол Улсаас АНУ-ын Сан-Франциско хотод суугаа Ерөнхий Консул,  2014-2020 онд Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга, Олон улсын гэрээ, эрх зүйн газрын Хүний эрхийн хэлтсийн дарга, Консулын газрын дэд захирал, Төрийн захиргааны удирдлагын газрын захирлын албыг тус тус хашиж байсан. Х.Анхбаяр нь 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байна.

 

 

2020said

Удирдах зөвлөлийн гишүүн
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга
Н.Тавинбэх
Удирдах зөвлөлийн гишүүн Н.Тавинбэх нь Монгол Улсын Шинжлэх ухаан, техникийн их сургуулийг төгсч, Цахилгааны инженерийн мэргэжил эзэмшсэн. Мөн Монгол Улсын Удирдлагын академид Бизнесийн удирдлагын магистрын зэрэг, Монгол Улсын Шинжлэх ухаан, техникийн их сургуулийн Эрчим хүчний инженерийн сургуульд магистрын зэрэг тус тус хамгаалсан. Н.Тавинбэх нь 1989 онд Багануур цахилгаан шугам сүлжээний газрын монтёроос ажлын гараагаа эхэлж, Дэд станцын мастер, инженер, Засварын албаны дарга, Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Маркетингийн албаны менежер, дарга, Техник технологи эрхэлсэн дэд захирал, ерөнхий инженер, Гүйцэтгэх захирал, Багануур Энерги ХХК-ийн Захирал болон Багануур хотын Захирагчийн албыг тус тус хашиж байсан. 2020-2022-нд Эрчим хүчний сайдаар томилогдон ажилласан. 2022 оноос Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
 

 

M.bayaraa Edited

Удирдах зөвлөлийн гишүүн
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны дарга
М.Баяраа
Удирдах Зөвлөлийн гишүүн М.Баяраа нь 2000 онд БНХАУ-ын Багшийн их сургуулийг Гадаад хэлний багш мэргэжлээр төгссөн бөгөөд 2004 онд Японы Киорин их сургуульд санхүүгийн удирдлагын бакалавр, 2012 онд Монгол Улсын Санхүү, эдийн засгийн дээд сургуульд олон улсын хөгжлийн магистрын зэрэг тус тус хамгаалсан. Тэрбээр 2004-2006 онд “Эм-Си-Эс Холдинг” компанид Төслийн зохицуулагч, 2006-2007 онд Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-д Төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, 2009-2011 онд “Эм Ти Си Партнерс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, 2011-2012 онд Хөгжлийн банкны төслийн санхүүжилтийн хэлтэст ахлах мэргэжилтэн, 2013-2016 онд Сонгинохайрхан дүүргийн боловсролын хэлтсийн дарга, 2016-2017 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, 2017-2020 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2020-2022 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар тус тус ажиллаж байсан бөгөөд хятад, англи, япон, орос хэлтэй.М.Баяраа нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар 12 дугаар сарын 28-ны өдрөөс Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба /УБЗАА/-ны даргаар томилогдон ажиллаж байна.

 

 

 

Удирдах зөвлөлийн гишүүн
Иргэний нийгэм, усны салбарын ТББ-уудын төлөөлөл
 
 
 
 Munkhjargal
Удирдах зөвлөлийн гишүүн
Трэнспэрэнси Интернэшнл – Монгол ТББ-ын Гүйцэтгэх захирал 
Э.Мөнхжаргал
 

 

Zurag1
Удирдах зөвлөлийн гишүүн
Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч
О.Амартүвшин
 
Удирдах Зөвлөлийн гишүүн О.Амартүвшин нь Компьютер, техник менежментийн сургуулийг төгссөн. Компьютер, техник менежментийн магистр зэрэгтэй, Монгол Улсын Их сургуульд Бизнесийн удирдлагын докторант. Одоо Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Өмнө нь "Мобиком" корпорацын "Ньютел" ХХК-ийн Маркетингийн менежер, "MCS Холдинг" ХХК-д Маркетингийн Менежер, "MCS" групп, "Спирт Бал Бурам" ХК-д Маркетинг хариуцсан Дэд захирал, "UFC Групп"-ийн ТУЗ-ийн Дарга, Улаанбаатар хотын Худалдааны Танхимын Гүйцэтгэх захирал зэрэг албан тушаалууд тус тус хашиж байжээ. 

 

Dsc03579 2
Удирдах зөвлөлийн гишүүн
Мянганы сорилтын корпорацын Монгол дахь Суурин төлөөлөгч
Тина Юү
Удирдах Зөвлөлийн гишүүн Тина Юү нь АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч бөгөөд Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлэх, 350 сая ам.долларын дүн бүхий Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллах юм. Тина Юү нь Монгол Улс дахь Суурин төлөөлөгчөөр томилогдохоосоо өмнө Сьерра Леоны Компакт гэрээний хэрэгжилтийг хариуцсан МСК-ын Суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан. Тэрбээр, өмнө нь Өмнөд Суданд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Гамшгийн үеийн тусламжийн багийг удирдан НҮБ болон олон улсын бусад 30 гаруй төрийн бус байгууллагаас 5 сая гаруй хүнд хүнс, ус, эрүүл мэнд, амьжиргааны тусламж хүргэх, эрүүл, аюулгүй байдлын хяналт үнэлгээнд зориулсан 140 сая ам.долларын гадаад тусламжийн санг хариуцан ажиллаж байв. Сүүлийн арван жилийн хугацаанд Тина Юү Кени, Гаити, Малави, Руанда, Ирак, Сири, Йемен, Мьянмар, Бурунди, Судан, Зимбабве, Өмнөд Судан зэрэг улсад олон улсын байгууллагуудын Суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай. Тэрбээр мөн Иракийн Мосул хотод болсон Ирак, Сирийн Исламын улс бүлэглэлийн халдлагын дараах дүрвэгсдийн хямралд хариу арга хэмжээ авах 450 ажилтантай багийг удирдаж, Иракаас Сири улс руу хил дамнасан ажиллагааг анх удаа амжилттай гүйцэтгэсэн. Тина Юү эмэгтэйчүүд, хүүхдүүд, дүрвэгсдийн эрхийн төлөө тасралтгүй ажиллаж ирсэн бөгөөд үүний дотор Руандагийн хүүхдүүдэд Хүүхдийн эрхийн тухай конвенцын дагуу Засгийн газрынхаа хүлээсэн үүргийн талаар НҮБ-ын индрээс санал бодлоо илэрхийлэх боломжийг нээж өгч байсан. 

 

Dsc03629 2 (3) Edited
Удирдах зөвлөлийн гишүүн
Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал 
Э.Энхгэрэл