ДЭЛХИЙН 00-ИЙН ӨДӨР: ЖОРЛОНТОЙ ХОЛБООТОЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

ДЭЛХИЙН 00-ИЙН ӨДӨР: “ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖ БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ”

  • Ус татдаг жорлонгийн анхны санааг Английн угсаатан, Нэгдүгээр Элизабет хатны өргөмөл хүү ноён Жон Харрингтон 1596 онд гаргажээ. Энэхүү санаа нь хөгжсөөр, 1775 онд Английн зохион бүтээгч Александр Кумминг хамгийн анхны ус татдаг жорлонгийн патентыг албан ёсоор авсан байна.
  • Хүн жилд дунджаар 2500 удаа, өдөрт 6-8 удаа ариун цэврийн өрөөнд ордог. Энэ нь хүн амьдралынхаа 3 жилийг ариун цэврийн өрөөнд өнгөрүүлдэг гэсэн үг.                                                                   Pics 1
  • Гэр ахуйн орчинд хүн жорлонд хамгийн их ус хэрэглэдэг бөгөөд нэг удаагийн таталтаар 8 л хүртэлх ус зарцуулдаг.                                     3
  • Дундад зууны үед хөвд болон навчийг ариун цэврийн цаасны оронд хэрэглэдэг байжээ.
  • Хүн өдөрт дунджаар 57 “хуудас” ариун цэврийн цаас хэрэглэдэг.      4
  • Нийтийн ариун цэврийн өрөөнүүдийн хамгийн эхний өрөө хамгийн бага ашиглагддаг ба бусдаасаа цэвэр байх магадлал хамгийн өндөр.   7
  • 20 хүний нэг нь л бие зассаныхаа дараа гараа зөв зохистой угаадаг.
  • Дэлхий дээр ойролцоогоор 2.6 тэрбум хүн боловсон жорлонгүй амьдарч байна.                                                                                           8
  • Нийтийн ариун цэврийн өрөө аль ч үед дунджаар 40,000 нян тээдэг. 10
  • Дэлхийн хамгийн том жорлон болон жорлонтой холбоотой түүх дурсгалын үзмэр агуулдаг хувийн үзэсгэлэн Украин улсын Киев хотод байдаг. Энэхүү музейг сантехникийн бизнес эрхэлдэг байсан эхнэр, нөхөр хоёр санаачлан байгуулсан ба одоо Киевийн цайзад байрладаг байна. 2016 онд “Дэлхий дээрх хамгийн олон жорлонгийн үзмэртэй цуглуулга” хэмээн Гиннесийн номд бичигджээ.                                                                                                  11
  • Өмнөд Солонгос улсын Cувон хотод жорлонгийн загвартай “Жорлон байшин”-г 2007 онд ноён Сим Жае Деок барьжээ. Тэрээр энэхүү барилгаар дамжуулан жорлонгийн ариун цэвэр болон бие засах өрөөг зөв зохистой цэвэрлэх стандартыг дэлхий дахинд сурталчилахыг зорьсон байна. Ноён Сим Жае Деокийн хувьд “Жорлон байшин”-г бариад зогсохгүй “Дэлхийн жорлонгийн холбоо”-г үүсгэн байгуулж, ерөнхийлөгчөөр нь ажилладаг. Түүний хэлснээр, жорлонгийн бохир байдлаас үүдэн олон төрлийн өвчин дэлгэрч, дэлхийн хэмжээнд жилд 2 сая хүн нас бардаг байна.             12
  • Япончуудын дунд жорлонгийн бурханд итгэх итгэл үнэмшил байдаг. Жорлонгийн бурханыг Японоор Каваяа Ками хэмээн нэрийддэг. Хүний ялгадсыг хөрсөнд бордоо болон ашиглагдгаас улбаалан жорлонгийн бурхан нөхөн үржихүйг тэтгэдэг хэмээн итгэдэг байна. Тиймээс шинэ жилийн үеэр жорлонгийн бурхандаа өргөл барьц барьж, сайн ургац авахыг гуйн залбирдаг зан үйлийг үйлдсээр иржээ. Японы зарим нутагт бүр жорлонгийнхоо өмнө гудас тавьж суугаад, бурхны үлдээснийг идэж буйн бэлэг тэмдэг болгон амаараа дүүрэн будаа иддэг ч заншил байдаг гэнэ.                   14
  • Хөл хүндтэй зарим япон бүсгүйчүүд ариун цэврийн өрөөгөө сайтар цэвэрлэж, тохижуулсны дараа хүү гарвал өндөр хамартай, охин гарвал хацрын хонхорхойтой төрүүлж өгөхийг жорлонгийн бурхнаас гуйдаг гэнэ. Хэрвээ ариун цэврийн өрөө бохир муухай бол хүүхэд нь царай муутай гарна хэмээн итгэдэг аж.
  • Буддизмын зарим урсгалд ариун цэврийн өрөөний бурхан буюу Учүсма нь муу муухайг арилгадаг хэмээн итгэдэг. Учүсма бурхны итгэл үнэмшлийн дагуу Зэн урсгалын хийдүүдэд жорлонгийн суултуур, усанд орох онгоц болон бясалгалын танхим гурвыг гүн бодож бясалгах 3 “аниргүй газар” хэмээн тооцдог гэнэ.                      15
  • Японы жорлонгууд бие зассаны дараа биеийн хэсгийг шүршүүрээр цэвэрлэх горимтой байдаг нь тус улсад улсад анх очиж буй гадны жуулчдыг гайхашруулдаг. Харин япончуудын хувьд энэ нь энгийн зүйл. Нийт япон айл өрхийн жорлонгуудын 80% нь шүршүүрээр угаах горимтой байдаг байна.
  • Япон улсад газар хөдлөлт маш их тохиолддог учир байгалийн гамшгийн үед хэрэглэх түр зуурын, зөөврийн жорлонг хангалттай хэмжээгээр нөөцөлдөг гэнэ. Тийм зөөврийн ариун цэврийн өрөөнүүдийг барилга угсралтын талбай, том арга хэмжээ зэрэг ариун цэврийн өрөөний хомсдолтой, гадаа зохиогдох арга хэмжээний үеэр түгээмэл хэрэглэдэг байна.                                           17
  • Дэлхийн олон улс оронд нийтийн бие засах газрыг хүмүүс харанхуй, бохир, аюултай газарт тооцдог. Тэгвэл Токио хотод яг энэ хандлагыг өөрчлөх зорилгоор сонин содон хоёр ариун цэврийн өрөөг олон нийтийн газар суурилуулжээ. Эдгээр ариун цэврийн өрөөнүүд маш сайн гэрэлтүүлэгтэйгээс гадна тод өнгөтэй. Бүр цаашилбал, нэвт харагддаг тунгалаг ханатай. Яагаад гэж үү? Яагаад гэвэл ариун цэврийн өрөөг хэрэглэх гэж байгаа хүн гаднаас нь хараад хэр цэвэрхэнийг нь бас аюулгүйг нь юунд ч хүрэхгүйгээр мэдэх боломжтой. Япончууд жорлонгийн загвар, тав тухыг сайжруулах гэж олон туршилт хийсээр ирсэн. Үүний үр дүнд жорлонгийн таг нь автоматаар нээгдэж хаагддаг, суултуур нь суухад халдаг болж хөгжсөн. Харин энэ удаад Притзкер Прайзийн шагналт архитектур Шигэрү Бан хүссэн үед тунгалаг болж, нэвт харагддаг “ухаалаг шил”-ийг жорлонгийн хана болгон ашиглажээ.                      18