ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР: “УС - ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн XVIII бага хурлыг хамтран зохион байгууллаа

Улаанбаатар хот, 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр - Жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр тэмдэглэдэг “Дэлхийн усны өдөр”-ийг Монголын усны салбарын хамт олон жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг. Нэгдсэн үндэстний байгууллагаас 2024 оны "Дэлхийн Усны өдөр"-ийг "Ус ба Энхтайван уриан дор тэмдэглэхээр зарласан бөгөөд Монгол улсад Усны салбар үүсэж хөгжсөний 86 жилийн ой, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн  Барилга, Архитектурын сургуулийн 65 жилийн ой, Монгол улсад Хүрээлэн буй орчны инженерийн салбарын ууган мэргэжил болох сантехникийн инженер бэлтгэж эхэлсний түүхт 60 жилийн ойн хүрээнд хамтран “УС - ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг 18 дах жилдээ зохион байгууллаа.

Dsc03878

Dsc03892

Dsc03894

Хурлын ерөнхий зохион байгуулагчаар Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, Архитектурын сургуулийн Хүрээлэн буй орчны инженерийн танхим, хамтран зохион байгуулагчаар Байгаль орчин аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Монголын Мянганы сорилтын сан, Дэлхийн усны түншлэл байгууллагууд оролцлоо.

Dsc03937

Монгол орны өмнө тулгамдаж буй усны нөөцийн хүртээмж, чанарын асуудал, нөөцийн зохисгүй ашиглалт, хамгаалалт, усны үнэ цэнэ, уур амьсгалын өөрчлөлт, газар ашиглалт ба усны нөөцийн бодлого төлөвлөлт, усны барилга байгууламж, бохир ус боловсруулах систем зэрэг устай холбоотой олон асуудлыг шийдвэрлэхэд Их, дээд сургуулийн оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх, тэдний судалгаа шинжилгээний ажилд тусламж дэмжлэг үзүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд оршино.

Dsc03989 2

Оюутны  эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд ШУТИС, МУИС, АШУҮИС, ХААИС, СЭЗИС, БХИСургуулийн нийт 32 оюутны 19 өгүүлэл ирсэн бөгөөд 1 дугаар шатны шүүлтээр шилдэг 15 бүтээлийг шалгаруулсан.

Dsc04116

Dsc04035

Ийнхүү “Үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламжийн технологийг сайжруулах судалгаа”, “Шээсний шинжилгээний өөрчлөлтөд усны хэрэглээний нөлөө”, “Үл үзэгдэх баялгийг таниулъя”, “Биоэлектроникийн систем ашиглан систем ашиглан хаягдал уснаас эрчим хүч гарган авах судалгаа” зэрэг 15 илтгэлийг шалгаруулж хэлэлцүүлснээс МУИС-ийн Инженер технологийн сургууль, Хими инженерчлэлийн тэнхимийн оюутнууд болох Э.Золзаяа, Д.Хишигшинэн, Р.Чинзориг, Д.Эрдэнэчимэг нарын “Биоэлектрохимийн систем ашиглан хаяглан уснаас эрчим хүч гарган авах судалгаа” бүтээл тэргүүн байрт шалгарлаа.

Dsc04102

Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр Монголын Мянганы сорилтын сан, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдлагын газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар өөрсдийн үйл ажиллагааг танилцуулан оюутан залуус, эрдэмтэн судлаачдад зориулан үзэсгэлэн гаргасан бөгөөд улмаар Монголын Мянганы сорилтын залуу инженер, мэргэжилтнүүд оюутан залуустай чөлөөт уулзалт, ярилцлагыг мөн зохион байгуулав.  

Dsc03974

Энэ удаагийн “УС – ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” эрдэм шинжилгээ, онол практикийн XVIII бага хурлыг ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургууль гардан зохион байгуулсан бөгөөд дараагийн XIX удаагийн хурлыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль зохион байгуулахаар болж буухиаг гардан авснаар уг арга хэмжээ өндөрлөлөө.

Dsc04119

###

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмний хамтын ажиллагааны илэрхийлэл юм.  Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны эрэлт хэрэгцээг хангах шинэ эх үүсвэрүүдийг бий болгож, Монгол Улсад анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.