ГЭРЭЭТ БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Энэхүү ажлын байрны зар нь Монголын Мянганы Сорилтын Сангийн ажлын байрны зар биш болохоыг анхаарна уу. Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэгчээр ажиллаж буй гэрээт байгууллага, аж ахуйн нэгжээс хүсэлт гаргасны дагуу байршуулсан зар болно. Иймд тухайн зарлагдсан ажлын байрны сонгон шалгаруулалт болон ажилд авах эсэх аливаа шийдвэр нь зарыг нийтлүүлсэн гэрээт байгууллагын бүрэн эрхийн асуудал бөгөөд Монголын Мянганы сорилтын сан ямар ч тохиолдолд уг ажлын байртай холбоотой аливаа үүрэг, оролцоо, хариуцлага хүлээхгүй болохыг мэдэгдэж байна.

Тухайн зартай холбоотой асуулт, санал байвал зарлуулсан тухайн байгууллагатай шууд холбогдоно уу. 

Mcsi 394x200

  1. Жендэр, нийгмийн оролцоо хариуцсан ажилтан

Ажлын байрны зорилго/үүрэг: Төслийн нийгэм, жендерийн үндсэн шаардлагууд, нийгмийн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад хамтран ажиллана. Төслийн хүрээнд Мянганы Сорилтын Корпорацын Жендерийн бодлого, Жендерийн удирдамж, Хүн худалдаалахтай тэмцэх тухай бодлого, Олон Улсын Санхүүгийн Корпорацын Гүйцэтгэлийн стандарт, холбогдох бодлого, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж ажиллана.

Тавигдах шаардлага:

  • Нийгмийн шинжлэх ухаан, хөгжлийн эдийн засаг, бизнесийн удирдлага болон ижил төстэй бусад чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй
  • Нийгмийн ажил, олон нийтийн оролцоо, төсөл хэрэгжүүлэх чиглэлээр, жендерийн тэгш байдал, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах зорилгоор 3 хүртэл жил ажилласан туршлагатай
  • Нийгэм, жендерийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр ажилладаг иргэний нийгэм, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагууд болон бусад талуудтай харилцаж, хамтран ажиллаж байсан туршлагатай
  • Ус, нийтийн аж ахуйн салбарт нийгэм, жендерийн асуудлаар ажиллаж байсан туршлага, мэдлэгтэй бол давуу тал болно
  • Иргэд, олон нийттэй харилцах харилцааны ур чадвартай 
  • Санаачилгатай, шинийг эрэлхийлэгч, асуудлыг олон талаас нь харж үнэлэлт дүгнэлт хийдэг 
  • Хувийн зохион байгуулалт сайтай 
  • Цаг баримталдаг 
  • Мэргэжлийн чиглэлээр монгол, англи хэлээр ажлын тайлан бэлтгэх чадвартай

Ажлын байрны төрөл: Ажилтан

Ажлын цаг: Бүтэн цагийн (Full time)

Материал хүлээн авах сүүлийн өдөр: 2024.03.31

  1. ХАБ-ын ажилтан

Ажлын байрны зорилго/үүрэг: Байгууллагын хэрэгжүүлж буй ХАБ-ын бодлогын хэрэгжилтийг хангах, төслийн ХАБ-ын багийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, үүсэж болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, гарцаагүй үүссэн аюул ослын хор, нөлөөллийг бууруулах ажлыг зохион байгуулах

Тавигдах шаардлага:

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • ХАБ-н мэргэжлийн үнэмлэх сертификаттай
  • ДЦС болон барилгын салбарт ХАБ-н чиглэлээр ажиллаж байсан 3+ жилийн туршлагатай бол давуу тал болно
  • Англи хэлээр харилцан ойлголцох чадвартай
  • Харилцааны болон хамтран ажиллах ур чадвартай
  • Асуудал шийдвэрлэх болон дасан зохицох чадвартай

Ажлын байрны төрөл: Ажилтан

Ажлын цаг: Бүтэн цагийн (Full time)

Материал хүлээн авах сүүлийн өдөр: 2024.03.31

  1. Чанар хяналтын инженер, механик шугам хоолой

Ажлын байрны зорилго/үүрэг: Төслийн захиалагчийн шаардлага, олон улсын болон Монгол улсын стандарт, норм дүрэмд нийцүүлэн талбайн чанарын хяналтыг хийх, мэргэжлийн чиглэлийн дагуу шалгах хуудас, хяналт туршилтын төлөвлөгөө, техникийн баримт бичгүүдийг боловсруулах, барилга угсралтын ажлыг захиалагчийн шаардлагад нийцүүлэн хүлээлгэн өгөх

Тавигдах шаардлага:

  • Дулааны шугам сүлжээ, механик, шугам хоолойн инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлийн чиглэлээр хяналт туршилтын төлөвлөгөө, шалгах хуудас боловсруулах чадвартай
  • Олон улсын болон Монгол улсын хүчин төгөлдөр стандарт, норм дүрмийн мэдлэгтэй
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний ур чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
  • Асуудлыг олон талаас харж, шийдвэр гаргах чадвартай

Ажлын байрны төрөл: Ажилтан

Ажлын цаг: Бүтэн цагийн (Full time)

Материал хүлээн авах сүүлийн өдөр: 2024.03.26

Холбоос: https://careers.mcs.mn/jobs/company:9/type:1/pg:2

###

Монголын Мянганы Сорилтын сангийн дэд бүтцийн төслүүдийн гэрээлэгч компаниуд барилгын салбар дахь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлэх ба хөдөлмөрийн мөлжлөг, ялгаварлан гадуурхал, хүчирхийллээс ангид ажлын байраар хангах зорилгыг тус тус хэрэгжүүлэн ажиллаж байна.