Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн төслийг “НҮБ-ын Бизнес ба Хүний эрхийн Удирдах зарчмууд”-ыг мөрдөж байгаа сайн туршлагаар нэрлэв

Viber Image 2024 03 20 15 41 14 031 (2)

Компакт гэрээний санхүүжилтээр бүтээн байгуулж буй хоёр томоохон үйлдвэрийн нэг Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн төслийн Жендэр, нийгмийн оролцоог хангах үйл ажиллагааг Монгол Улсын холбогдох хууль дүрэм, захиалагчийн шаардлагаас гадна НҮБ-ын “Бизнес ба Хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг мөрдөж байгаа сайн туршлагаар нэрлэн “Талархал” гардууллаа.

Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “М-Си-Эс Проперти” ХХК ажиллаж байгаа бөгөөд төслийн Жендэр, нийгмийн оролцоог хангах баг нь Европын Холбооноос санхүүжүүлсэн НҮБ-ын “Бизнес ба хүний эрх” хөтөлбөрийн тэтгэлгээр “Хүндээ ээлтэй хамт олон” төсөлд сонгогдон амжилттай хамрагдсан юм.

Төслийг хэрэгжүүлэгч "Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбоо" ТББ-аас Хүний Эрхийн Үндэсний Комисс, Жендэрийн Үндэсний Хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны төлөөлөл болон мэргэжлийн шинжээчдээс бүрдсэн Менторын баг байгуулан төсөлд сонгогдсон байгууллагуудад ажлын байрны дарамт, бэлгийн дарамтаас ангид орчинд хөдөлмөрлөх боломж бүрдүүлэх чиглэлээр зөвлөгөө тусламж үзүүлсэн бөгөөд Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн төслийн жендэр, нийгмийн оролцоог хангах менежер А.Булган, мэргэжилтэн Г.Амгаланзаяа нар Ажлын байрны бэлгийн дарамтын талаар сургалт явуулах сургагч багшаар бэлтгэгдэн байгууллагын ажиллагсдад мэдлэг ойлголт түгээхийн зэрэгцээ ажлын байрны биет болон биет бус орчинд дүн шинжилгээ хийжээ.

Компакт гэрээгээр хэрэгжүүлж байгаа Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн төслийн Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө болон холбогдох дэд менежментийн төлөвлөгөө, бодлогуудыг бид АНУ-ын МСК-ын бодлого, журам, Олон улсын санхүүгийн корпорацын Гүйцэтгэлийн стандартад нийцүүлэн боловсруулж хэрэгжүүлж байгаа.  Бидний ажлыг НҮБ-ын “Бизнес ба Хүний эрхийн удирдах зарчмууд”-д нийцсэн хэмээн үнэлж, барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллага хүний эрхийн аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд бодитой үлгэр болж байгааг онцолсонд баяртай байгаа

-- Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн төслийн Жендэр, нийгмийн оролцоог хангах менежер А.Булган-

Viber Image 2024 04 04 10 59 22 913 (2)

 

Viber Image 2024 04 04 10 59 22 558 (2)

Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн төслийн өдөр тутмын үйл ажиллагаанд Монголын МСС-ийн жендэрийн тэгш байдлыг хангах зорилтыг хэрэгжүүлэх мониторинг, сургалт зохион байгуулах ажлыг хариуцан ажиллаж байгаа мэргэжилтний хувьд “Ажлын байрны бэлгийн дарамт”-ын чиглэлээр сургалт явуулах сургагчаар бэлтгэгдэх боломж олдсонд сэтгэл хангалуун байгаа.  

-- Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн төслийн Жендэр, нийгмийн оролцоог хангах мэргэжилтэн Г.Амгаланзаяа-