2023-07-28
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан II Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй гурван томоохон төслийн нэг Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагааны хүрээнд Ус дамжуулах шугам систем, дулааны цахилгаан станц (ДЦС)-уудын техникийн усны схемийн өөрчлөлтийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр үзэглэлээ.