2021-03-04
Улаанбаатар хот, 2021 оны 3 дугаар сарын 4 – Үйлдвэр, аж ахуйн газруудаас ариутгах татуургын сүлжээнд хаяж буй хаягдал усны бохирдлыг бууруулах замаар Төв цэвэрлэх байгууламж (ТЦБ) руу орж буй нийт хаягдал усны бохирдлын агууламжийг 2013 оны түвшин, эсхүл түүнээс бага хэмжээнд хүргэж бууруулах зорилгоор боловсруулсан “Үйлдвэрлэлийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г Засгийн газрын 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж баталлаа.