- Нэг лааз шар айраг үйлдвэрлэхэд 303 литр ус шаарддаг
- Өргөст хэмхний 95 хувь нь ус байдаг
- Хүний тархины 70 хувь нь ус байдаг. Насанд хүрсэн хүний биеийн 66 хувь, нярай хүүхдийн биеийн 78 хувь нь уснаас бүрддэг.
- Хөгжиж буй орнуудад нийт өвчлөлийн 80 хувь нь устай холбоотой байдаг
- Хүн хоолгүйгээр нэг сар, усгүйгээр 7 хоног л амьдарч чадна
- Нэг тонн ган үйлдвэрлэхэд 300 тонн ус шаардлагатай
- Хүн өдөрт амьсгалаараа нэг аяга гаруй буюу 237 мл шингэн алддаг
- Усанд хэмнэлттэй аяга таваг угаагчаар нэг удаа аяга таваг угаахад 15 литр ус, гараар угаахад 76 литр ус ордог
- Кофе тариалахад цайны ургамал тариалахаас 2 дахин их ус ордог
- Дэлхийн бүх усыг 4 литрийн саванд багтаана гэж үзвэл ундны ус ердөө 1 цайны халбага болно.
- Таны шүршүүрт бус ваннанд усанд ордог уу? Тэгвэл стандарт хэмжээтэй ванныг нэг удаа дүүргэхэд 265 литр ус ордгийг мэдэх үү?
- Манай гаригийн бүх гол мөрний усыг нийлүүлснээс илүү их цэвэр ус агаар мандалд байдаг.
- Америкт айлын өрхийн усны алдагдал (цоргоо дутуу хаах зэрэг замаар) жилд 3 785 411 784 000 (4 наяд орчим)литрт хүрдэг. Энэ нь 11 сая өрхийн жилийг хэрэгцээг хангах хэмжээний ус юм.
- 5 минут шүршүүрт ороход 40-60 литр ус урсч байдаг
- 1 секундэд 1 дусал ус алдахад жилдээ нийт 11 356 литрт хүрдэг
- 8 литр дарс үйлдвэрлэхэд 3815 литр ус
- Дундаж хэмжээтэй нэг бургерийг хэрэглэгчдэд хүргэхэд нийт 2500 литр ус хэрэглэдэг
- Ердөө нэг зүсэм талх 42 литр усаар бий болдог
- Нэг ширхэг алим ургуулахад 68 литр ус шаарддаг
- Хагас кг шоколад үйлдвэрлэхэд 12 мянган литр ус шаарддаг
- 1 хуудас цаас үйлдвэрэлэхэд 10 литр ус шаарддаг
- 1 кг будаа ургуулахад 3500 литр ус ордог
- 1 жийнсэн өмд хийхэд 9997 буюу бараг 10 мянган литр ус шаарддаг
- 1 машин үйлдвэрлэхэд 147 972 литр ус ордог
(Эх сурвалж: https://www.seametrics.com/blog/water-facts/, UN World Water Day; EPA Water Sense; EPA Water.)