Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр
Байгаль орчин, нийгмийн нөлөөлөл
Монголын Мянганы сорилтын сангийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үйл ажиллагааны зорилго нь Компакт гэрээний хүрээнд хэрэгжих (а) Улаанбаатар хотын ус хангамжийн баруун шинэ эх үүсвэрийг байгуулах, (б) Хаягдал ус дахин боловсруулах, (в) Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслүүдийн үйл ажиллагаанаас үүдэн байгаль орчин, нийгэмд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх зорилго бүхий Байгаль орчин, нийгмийн менежментийн тогтолцоо (БОНМТ)-г бий болгох юм.
Мониторинг, үнэлгээ, эдийн засгийн дүн шинжилгээ
Мониторинг, үнэлгээний үйл ажиллагааны зорилго нь Монголын Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний хүрээнд хэрэгжих төслүүдийн хэрэгжилтийн үйл ажиллагаанд мониторинг хийн, удирдлагын түвшинд шаардлагатай мэдээллийг боловсруулан гаргах, улмаар Монголын МСС болон Мянганы сорилтын корпорацын үйл ажиллагааны эцсийн үр дүнг хараат бусаар үнэлэхэд оршино.