Ёс зүйн дүрэм


Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх)-ийн Хүний нөөцийн гарын авлага–Хөдөлмөрийн дотоод журам (“Хүний нөөцийн гарын авлага” гэх)-ын хавсралт болох Ёс зүй дүрэм (“Дүрэм” гэх)-ийн үндсэн зорилго нь Монголын МСС-ийн үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээний талаарх цогц ойлголтыг нийт ажилтнуудад өгч, ажил олгогчийн зүгээс баримталж буй бодлого, шаардлагыг тодорхой болгох, улмаар ажилтнууд тэдгээр хэм хэмжээг сахин биелүүлэх нөхцөлийг хангахад оршино. Энэхүү дүрэм нь Монголын МСС-ийн захиргааны суурь зарчим, үндсэн дүрэм болох бөгөөд байгууллагын бүхий л үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг дагаж мөрдөх, хүний эрхийг дээдлэхийн зэрэгцээ ёс зүйн хамгийн өндөр хэм хэмжээг сахин ажиллах суурь юм.

            Монголын МСС-ийн нийт ажилтан, төлөөлөгчид энэхүү Ёс зүйн дүрэмтэй танилцаж, бүрэн ойлгосон, улмаар ажил хэргээ уг дүрэмтэй нийцүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд түүнийг зөрчсөн аливаа үйлдэл гаргаагүй болох тухай мэдэгдлээ Монголын МСС-ийн Хүний нөөцийн албанд жил бүр харгалзах маягтын дагуу, бичгээр гаргаж өгнө. Монголын МСС нь Ёс зүйн дүрмийг зөрчсөн аливаа үйлдлийг үл хүлцэх бөгөөд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах хүртэл сахилгын арга хэмжээг тухай бүр авах болно.

          

Ёс зүйн дүрмийн дэлгэрэнгүйг доорх холбоосоор татаж үзнэ үү.


Ёс зүйн дүрэм  Folder