АНУ-ын Мянганы сорилтын корпорац болон Компакт гэрээ хэрэгжүүлэгч улсын хооронд байгуулсан Мянганы сорилтын Компакт гэрээний хэрэгжилтийг талууд хэрхэн зохион байгуулах, Мянганы сорилтын корпорацын санхүүжилтийг хэрхэн төлөвлөж, зарцуулах болон бусад асуудлыг Хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээгээр нарийвчлан зохицуулдаг бөгөөд төсөл, хөтөлбөрүүдийг Компакт гэрээ, Хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээ болон аливаа бусад Нэмэлт гэрээ, Хэрэгжүүлэх захидалд заасны дагуу хэрэгжүүлнэ.
Монголын Мянганы сорилтын хоёр дахь Компактын хүрээнд Хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд талууд 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр гарын үсэг зурсан.
Хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээний дэлгэрэнгүйг доорх холбоосоор татаж үзнэ үү.
Хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээ