Мониторинг, үнэлгээний төлөвлөгөө


Энэхүү Мониторинг, үнэлгээний төлөвлөгөө нь Монголын Мянганы сорилтын сан (“МСС” гэх)-гийн удирдлагын баг, Удирдах зөвлөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчид, үр өгөөж хүртэгсэд болон бусад оролцогч талууд тавьсан зорилт, үр дүндээ хүрэхэд чиглүүлэн гүйцэтгэсэн ажлын ахиц дэвшлийг ойлгох, зорилтот ба бодит хэрэгжилтийн хоорондох зөрүүг олж мэдэх зэргээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон удирдах үйл явцад гарын авлагын үүрэг гүйцэтгэнэ.

Мониторинг, үнэлгээний төлөвлөгөө нь дараах үүргүүдийг гүйцэтгэдэг удирлагын  хэрэгсэл юм. Үүнд:

  1. Хөтөлбөрийн зорилго, үр дүнгийн логик хүрээ болон хүлээгдэж буй үр дүнг тайлбарлах.  Энэ нь Компакт гэрээний хэрэгжилтэд юу нөлөөлж байгааг мөн түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн эдийн засаг, нийгэм, жендэрийн (хамааралтай нөхцөлд) салбарт үзүүлэх нөлөө болон эдгээр үр нөлөөнд хэрхэн хүрэх талаар дэлгэрэнгүй харуулах.
  2. Мэдээлэл, тайланд тавих шаардлага болон чанарын хяналтын журмыг тогтоох. Шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох мөн мэдээллийн эх үүсвэр, гүйцэтгэл болон үр дүнг хэрхэн хэмжих давтамжийг тогтоох. Олон нийт болон шийдвэр гаргагчдад зориулсан мэдээ, мэдээллийг төслийн талбайгаас эхлэн олон төрлийн оролцогч талуудаар хэрхэн дамжин хүрэх урсгалыг тоймлон гаргах. Энэ нь хөтөлбөрийн гүйцэтгэлийн талаарх мэдээллийн чанар, найдвартай болон үнэн зөв байдлыг хангах механизмыг тодорхойлдог.
  3. Мониторингийн үйл ажиллагааны цар хүрээг тогтоох. Төслийг хэрэгжүүлэгчид, Монголын МСС-ын удирдлага, холбогдогч талууд, МСК-д хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилт гол зорилго, зорилтдоо хүрч байгаа эсэхийг анхааруулж мэдээлэх үйл явцыг тогтоох мөн түүнчлэн хөтөлбөрт тохируулга сайжруулалт хийх үндсэн суурь нөхцөлөөр хангах.
  4. Үнэлгээний төлөвлөгөөг тодорхойлох. МСК болон Монголын МСС нь төсөл хэрэгжүүлснээр төлөвлөсөн үр дүндээ хүрч, хүлээгдэж буй нөлөөллөө бий болгосон эсэхээ хэрхэн үнэлэх талаар нарийвчлан тайлбарлах.
  5. Үүрэг, хариуцлагыг заах. Мониторинг, үнэлгээний ажилтнууд ямар үүрэг, хариуцлагатай ажиллах талаар дэлгэрэнгүй зааж өгөх.

Мониторинг, үнэлгээний төлөвлөгөөний дэлгэрэнгүйг доорх холбоосоор татаж үзнэ үү.

Monitoring and Evaluation Plan by June 2021  Folder