Тендер шалгаруулалтад оролцогч нь захиалагчийг тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзвэл Монголын Мянганы сорилтын сангийн боловсруулж, АНУ-ын Мянганы сорилтын корпорацаар батлуулсан Тендер шалгаруулалтад оролцогчдын гомдол хүлээн авч, шийдвэрлэх журмын дагуу, гомдол гаргаж болно. Энэхүү журам Компакт гэрээний хэрэгжилтийн хүрээнд зохион байгуулагдах бүх худалдан авах ажиллагаанд хамаарна.
Тендер шалгаруулалтад оролцогчдын гомдол хүлээн авч, шийдвэрлэх журмыг доорх холбоосоор татаж авна уу.
Татаж авах
Тендер шалгаруулалтад оролцогчдын гомдол хүлээн авч, шийдвэрлэх (Бие даасан зөвлөх шалгаруулах болон харьцуулалтын аргад хамаарах) журмыг доорх холбоосоор татаж авна уу.
Татаж авах
Тендер шалгаруулалттай холбоотой үүссэн гомдол, маргааныг шийдвэрлэж ажиллах хуульчдын жагсаалт
Монголын Мянганы сорилтын сан нь аливаа тендер шалгаруулалттай холбоотой үүссэн гомдлыг хүлээж авч, шийдвэрлэх үйл ажиллагааны хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн маргаан шийдвэрлэх эрх бүхий байгууллагатай (Dispute Resolution Board Foundation) хамтран ажилладаг. Тендер шалгаруулалттай холбоотой үүссэн гомдол, маргааныг шийдвэрлэж ажиллах хуульчдын мэдээллийг доорх холбоосоор татаж үзэх боломжтой.
Татаж авах