Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл

Улаанбаатар хотын ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл нь нийт ус хангамжийг нэмэгдүүлж, нийслэл хотын өсөн нэмэгдэж буй усны эрэлт хэрэгцээг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр, урт хугацаанд тогтвортой хангах боломжийг бүрдүүлнэ.

Төслийн хүрээнд: 

  • Биокомбинат, Шувуун фабрик орчимд ус хангамжийн шинэ эх үүсвэр байгуулах;
  • Эх үүсвэрийн талбайд нийт 30 гүний худаг, 55 км ус дамжуулах шугам хоолой (гүний худгуудаас УГЦБ, УГЦБ-аас ус хангамжийн төвлөрсөн сүлжээ рүү) барих;
  • Шинэ эх үүсвэрээс олборлосон усыг Ундны усны стандартад нийцүүлэн цэвэршүүлэх дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр (УГЦҮ) барих юм. 

Ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулснаар Улаанбаатар хотын ус хангамжийг жилд 50 сая хүртэлх шоо метрээр нэмэгдүүлж, нийслэл хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу  Улаанбаатар хот баруун тийш өргөжин тэлэх, дагуул хот, шинэ суурьшлын бүс байгуулах суурь нөхцөлийг бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна.  

 


 

Холбоотой мэдээ

Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-15
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан II Компакт гэрээ буюу Усны Компактын хүрээнд бүтээн байгуулсан Монголын анхны Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэх ёслолын арга хэмжээ 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр боллоо. Усны Компакт хөтөлбөрийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлж, хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ ойрын ирээдүйд учирч болзошгүй усны хомсдолоос сэргийлэх зорилго бүхий Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх цогц хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм.