Нийгмийн дүн шинжилгээ ба хэрэгжилт


Монголын МСС нь Компакт гэрээтэй холбоотой нийгмийн шинжилгээ хийж, Компактын үйл ажиллагааны нийгмийн нөлөөллийн зорилго, үзүүлэлтүүд болон зорилтот түвшинг нэгтгэх төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэв. Тус төлөвлөгөөнд хөтөлбөрийн төвшинд хамаарах нийгэмд нөлөөлөх эрсдэлийг тодорхойлон тэдгээрийг бууруулах арга зам, хөтөлбөрийн оролцогч талуудад үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжуудыг тодорхойлсон. Төлөвлөгөө нь төсөл хэрэгжүүлэгчид болох тендерт оролцогчид, зөвлөхүүд, гүйцэтгэгчид, гэрээт болон дотоод ханган нийлүүлэгчид, тэтгэлэг авсан байгууллагууд болон хэрэгжүүлэгч байгууллагуудад удирдамж болох бөгөөд Компакт үйл ажиллагааны зураг төсөл, төлөвлөлт, хэрэгжилт, хаалтын үе шат бүрт нийгмийн дүн шинжилгээ болон нийгмийн нөлөөллийн үйл ажиллагааг хэрхэн нэгтгэхийг чиглүүлсэн баримт бичиг юм.

Монголын МСС нь Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй дэд бүтцийн томоохон төсөл, үйл ажиллагааг дараах зорилготойгоор хэрэгжүүлсэн:

А. Компакт санхүүжилттэй дэд бүтцийн төслүүдээр дамжуулан орон нутгийн иргэдэд богино хугацааны хөдөлмөр эрхлэлтийн боломжийг нэмэгдүүлэх:

  1. Төсөл хэрэгжиж байгаа орон нутгийн оршин суугчдыг ажилд авах
  2. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд, их дээд сургуулийн суралцагчид, төгсөгч дадлагажуулах
  3. Гүйцэтгэгч компаниудад нийт ажиллах хүчний 30 болон түүнээс дээш хувьд эмэгтэйчүүдийг ажиллуулахыг уриалах

Б. Дэд бүтцийн төслүүдтэй холбоотой нийгмийн эрсдэлийг тодорхойлж, удирдах:

  1. Барилгын үе шатанд хөдөлмөрийн мөлжлөг
  2. Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт
  3. Хүн худалдаалах гэмт хэрэг
  4. Ажлын талбай болон орчмын бүсэд бэлгийн дарамт

Нийгмийн дүн шинжилгээ ба хэрэгжилтийн төлөвлөгөөг эндээс татаж авч болно Folder