Удирдах зөвлөлийн даргаМонгол Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайдБ.Жавхлан |
Удирдах Зөвлөлийн Дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан нь МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг 1997 онд Бакалаврын зэрэгтэй дүүргэсэн. АНУ-ын Калифорнийн Их Сургуулийн Риверсайдын хэлний сургууль, Индианагийн Их Сургуульд суралцсан, Банкны эдийн засагч мэргэжилтэй. Тэрээр ажил мэргэжлийн гараагаа Монголбанкны Хяналт шалгалтын газрын хянан шалгагчаар эхэлсэн ба 1999-2004 онд Монголбанкнаас ХААН банкинд Бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагч, Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч, 2004-2007 онд Худалдаа Хөгжлийн Банкны Үйл ажиллагаа эрхэлсэн захирал, Дэд ерөнхийлөгч, 2010-2016 онд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албыг тус тус хашиж байсан. Тэрбээр 2016, 2020, 2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд 2020-2021 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2022 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар томилогдон ажиллаж байна. |
Удирдах зөвлөлийн гишүүнБайгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга |
Удирдах зөвлөлийн гишүүнХот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаМ.Баяраа |
Удирдах зөвлөлийн гишүүнГадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаЛ.Мөнхтүшиг |
Удирдах Зөвлөлийн гишүүн Л.Мөнхтүшиг нь 2007 онд БНХАУ-ын Гадаад харилцааны их сургуулийг Гадаад харилцаа, эрзүйн бакалавр зэрэгтэй, 2007 онд Бээжингийн их сургуулийг Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Тэрээр 2008 онд ГХЯ-ны Төрийн дипломат ёслолын газрын мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж, 2008-2011 онд тус яамны Гэрээ, эрх зүйн газрын атташе, 2011-2014 он Монгол Улсаас Швед Улсад суугаа ЭСЯ-ны атташе, консул, III нарийн бичгийн дарга, 2014-2016 онд ГХЯ-ны Олон Улсын гэрээ, эрх зүйн газрын II нарийн бичгийн дарга, 2016-2018 онд тус яамны Консулын газрын дэд захирал, 2018-2021 онд Консулын газрын захирал, 2021-2024 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх /Дэд тэргүүн/-ийн албыг тус тус хашиж байсан. Л.Мөнхтүшиг нь 2024 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байна. |
Удирдах зөвлөлийн гишүүнЭрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаБ.Ерэн-Өлзий |
Удирдах зөвлөлийн гишүүнУлаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны даргаГ.Батзориг |
Удирдах Зөвлөлийн гишүүн Г.Батзориг нь 2006 онд Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн Их сургуулийг Газрын кадастрын инженер мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгсөж, мөн тус их сургуульд 2016 онд Гэр хорооллын дахин төлөвлөлт Газрын үнэлгээ, 2017 онд Монгол Улсын Эрдмийн Их сургуульд Бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг тус тус хамгаалсан Монгол Улсын Зөвлөх инженер. Тэрбээр 2007 онд Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд Газар зохион байгуулагчаар ажлын гараагаа эхэлж, 2011-2013 онд Чингэлтэй дүүргийн Газрын албанд Газар зохион байгуулагч, 2013-2016 онд Сонгинохайрхан дүүргийн өмч газрын харилцааны албанд Газар зохион байгуулагч, 2016-2018 онд тус дүүргийн Газрын албанд Газар зохион байгуулагч, 2018-2019 онд тус дүүргийн Газрын албанд Ахлах мэргэжилтэн, 2019-2020 онд Газар зохион байгуулалтын албаны дарга, 2020-2021 онд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Орлогч дарга, 2021-2024 онд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга, 2024 оны 1 дүгээр сараас 2024 оны 7 дугаар сар хүртэл Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга, Нийслэлийн Ерөнхий Архитекторын албыг тус тус хашиж байсан. Г.Батзориг нь 2024 оноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хот байгуулалт, газрын харилцааны асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны даргаар томилогдон ажиллаж байна. |
Удирдах зөвлөлийн гишүүнИргэний нийгэм, усны салбарын ТББ-уудын төлөөлөлД.Басандорж |
Удирдах Зөвлөлийн гишүүн Д.Басандорж нь 1984 онд ОХУ-ын Уралын их сургуулийг усны инженер мэргэжлээр төгссөн, 2002 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Барилга, архитектурын их сургуульд техникийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан, Монгол Улсын Зөвлөх инженер. Тэрбээр 1984 онд Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн багшаар ажлын гараагаа эхэлж, 1996 оныг хүртэл тэнхимийн эрхлэгч, тэргүүлэх профессороор ажилласан. Д.Басандорж нь 1996-2002 онд Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2000-2002 онд Засгийн газрын дэргэдэх Усны хорооны дарга, 2002-2023 онд ШУТИС-ийн Хүрээлэн буй орчны инженерчлэлийн сургуулийн профессор, 2015-2023 онд тус сургуулийн харьяа Усны судалгааны төвийн захирал, багш, 2013 оноос өнөөдрийг хүртэл Монголын Усны Түншлэл ТББ-ын тэргүүн, 2023 оноос Монголын Жорлонгийн холбооны ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байна. |
Удирдах зөвлөлийн гишүүнТрэнспэрэнси Интернэшнл – Монгол ТББ-ын Гүйцэтгэх захиралЭ.Мөнхжаргал |
Удирдах Зөвлөлийн гишүүн Э.Мөнхжаргал нь 2006 онд ШУТИС-ийн Компьютер, техник менежментийн сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй төгссөн, 2013 онд Канадын Карлтоны их сургуулийн Төрийн бодлого, удирдлагын сургуульд суралцсан. Тэрбээр 2007 онд Хасбанкны Цахим банкны хэлтсийн менежерээс ажлын гараагаа эхэлж, 2014-2021 онд Трэнспэрэнси Интернэшнл-Монгол ТББ-ын Захиргааны асуудал хариуцсан захирлаар ажиллаж байгаад 2021 оны 9 дүгээр сараас тус байгууллагын Гүйцэтгэх захирлаар томилогдсон. Э.Мөнхжаргал нь мөн 2021 оны 3 дугаар эхлэн МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн ёсзүйн төвийн зөвлөх, 2021 оны 9 дүгээр сараас эхлэн Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байна. |
Удирдах зөвлөлийн гишүүнМонголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч |
Удирдах зөвлөлийн гишүүнМянганы сорилтын корпорацын Монгол дахь Суурин төлөөлөгчТина Юү |
Удирдах Зөвлөлийн гишүүн Тина Юү нь АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч бөгөөд Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлэх, 350 сая ам.долларын дүн бүхий Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллах юм. Тина Юү нь Монгол Улс дахь Суурин төлөөлөгчөөр томилогдохоосоо өмнө Сьерра Леоны Компакт гэрээний хэрэгжилтийг хариуцсан МСК-ын Суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан. Тэрбээр, өмнө нь Өмнөд Суданд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Гамшгийн үеийн тусламжийн багийг удирдан НҮБ болон олон улсын бусад 30 гаруй төрийн бус байгууллагаас 5 сая гаруй хүнд хүнс, ус, эрүүл мэнд, амьжиргааны тусламж хүргэх, эрүүл, аюулгүй байдлын хяналт үнэлгээнд зориулсан 140 сая ам.долларын гадаад тусламжийн санг хариуцан ажиллаж байв. Сүүлийн арван жилийн хугацаанд Тина Юү Кени, Гаити, Малави, Руанда, Ирак, Сири, Йемен, Мьянмар, Бурунди, Судан, Зимбабве, Өмнөд Судан зэрэг улсад олон улсын байгууллагуудын Суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай. Тэрбээр мөн Иракийн Мосул хотод болсон Ирак, Сирийн Исламын улс бүлэглэлийн халдлагын дараах дүрвэгсдийн хямралд хариу арга хэмжээ авах 450 ажилтантай багийг удирдаж, Иракаас Сири улс руу хил дамнасан ажиллагааг анх удаа амжилттай гүйцэтгэсэн. Тина Юү эмэгтэйчүүд, хүүхдүүд, дүрвэгсдийн эрхийн төлөө тасралтгүй ажиллаж ирсэн бөгөөд үүний дотор Руандагийн хүүхдүүдэд Хүүхдийн эрхийн тухай конвенцын дагуу Засгийн газрынхаа хүлээсэн үүргийн талаар НҮБ-ын индрээс санал бодлоо илэрхийлэх боломжийг нээж өгч байсан. |
Удирдах зөвлөлийн гишүүнМонголын МСС-ийн Гүйцэтгэх захиралЭ.Энхгэрэл |
Удирдах Зөвлөлийн гишүүн Э.Энхгэрэл нь Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютер, техник менежментийн сургуулийг Олон улсын бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй, Тайванийн Тайпэй хотын Тамканы их сургуулийг Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй төгссөн. Тэрээр Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн судлаачаар ажлын гараагаа эхэлсэн бөгөөд Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн Тамгын газарт зөвлөх, Бодлого судлалын төвийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан. Э.Энхгэрэл нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын хоёрдугаар Компакт гэрээг боловсруулах үүрэг бүхий Үндэсний ажлын албанд 2016 оноос эхлэн ажиллаж, 2019-2021 онд Монголын Мянганы сорилтын сангийн Захиргааны асуудал хариуцсан захирлаар, 2021-2022 онд Голомт сангийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан туршлагатай, англи, хятад, орос хэлтэй. Э.Энхгэрэл нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. |