Дэлхийн усны долоо хоног: Дэлхийн усны форумд цахимаар нэгдээрэй

48677810682 F5a0bf19fd O Scaled E1584441267200

Усны асуудлаар дэлхий нийтээрээ чуулдаг хамгийн том цугларалт болох Дэлхийн усны долоо хоног арга хэмжээг энэ жил Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор цахимаар зохион байгуулж байна. Стокгольмын олон улсын ус судлалын хүрээлэнгээс зохион байгуулдаг энэхүү арга хэмжээнд жил бүр дэлхийн 130 гаруй орны төрийн болон төрийн бус байгууллага, мөн олон улсын байгууллагын 4000 гаруй төлөөлөл оролцдог бөгөөд усны асуудлаар дэлхий нийтээрээ чуулах хамгийн том талбар болох энэхүү арга хэмжээ нь улс орнуудын усны салбарт тулгамдаж буй хүндрэлтэй асуудлуудыг хэрхэн хамтран шийдвэрлэх талаар санал бодлоо солилцох, шинээр нэвтрүүлж буй техник технологийг судлан танилцах, сайн туршлагуудаа хуваалцан бие биенээсээ суралцах боломжийг олгодог юм.

Олон улсын ус судлалын хүрээлэн болон тус хүрээлэнгийн 500 гаруй түнш байгууллагын хамтран зохион байгуулж буй энэхүү 30 дахь удаагийн Дэлхийн усны долоо хоногийн арга хэмжээний хүрээнд  “Ус ба Уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн дор 270 гаруй салбар хуралдаан, хэлэлцүүлэг болно. Цахимаар зохион байгуулж буй уг арга хэмжээнд оролцогчдын тоог хязгаарлахгүй, мөн бүртгэлийн хураамжгүй тул 2020 оны наймдугаар сарын 24-28-ны өдрүүдэд Төв Европын цагаар өглөөний 08:00 цагаас оройн 20:00 цаг, Улаанбаатарын цагаар өдрийн 14:00 цагаас шөнийн 02:00 цагийн хооронд сонирхсон салбар хуралдаан, хэлэлцүүлэгтээ цахимаар нэгдэж, усны асуудлаар дуу хоолойгоо хүргэх, мэдлэг, мэдээлэл олж авах, хуваалцах боломжтой юм. Усны долоо хоногийн хөтөлбөр, салбарын хуралдаануудын мэдээллийг доорх холбоосоор нэвтэрч авна уу.

Арга хэмжээний нэр: Дэлхийн усны долоо хоног

Хэзээ: 2020 оны 08 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд Улаанбаатарын цагаар өдрийн 14:00 цагаас шөнийн 01:30 цаг

Хаана: Цахимаар

Холбоос: https://www.worldwaterweek.org/programme/schedule