АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын Авлига, хээл хахууль, санхүүгийн луйвартай тэмцэх асуудал хариуцсан Ахлах захирал Кристофер П.Уильямс 2019 оны 11 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллах гэж буйтай холбогдуулан Компакт гэрээний хэрэгжилтийг хариуцсан Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) болон МСК-ын Суурин төлөөлөгчийн газар хамтран 2019 оны 11 дүгээр сарын 18-ны Даваа гаригт ил тод байдал, сайн засаглалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага болон хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.
Зүүн гар талаас Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос, АНУ-ын МСК-ын Авлига, хээл хахууль, санхүүгийн луйвартай тэмцэх асуудал хариуцсан Ахлах захирал Кристофер П.Уильямс, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клечески, МСК-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Алекс Рассин нар. Монгол Улс, Улаанбаатар хот.