Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлэх Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хүрээнд дахин боловсруулсан ус дамжуулах шугам хоолойн нарийвчилсан зураг төсөл боловсруулах Зөвлөх үйлчилгээний гэрээг Холбооны Бүгд Найрамдах Герман улс (ХБНГУ)-ын “Фихтнер Ватер энд Транспортэйшн" компанитай 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан билээ. Энэхүү гэрээний төсөл эхлүүлэх уулзалт 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “Блю Скай” тауерын “Кристал” танхимд амжилттай болж өнгөрлөө.