Улаанбаатар хот, 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр – Монголын Мянганы сорилтын сан Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан “Ус зурцгаая” хүүхдийн гар зургийн өдөрлөгийг Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газартай хамтран 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулав. Өдөрлөгт 100 гаруй хүүхэд оролцож, өөр өөрийн бодол төсөөллөөр усыг зурж, бүтээл болгон цагаан цаасан дээр буулгалаа.
Та бүхний мэлмийг бяцхан зураачдынхаа уран бүтээлээр дайлж байна. Бяцхан үрс минь амьдралын эх булаг болсон ус, түүний үнэ цэнийг гэгээн оюундаа хэрхэн төсөөлж, тунгааж явдгийг зурсан бүтээлүүдээс нь тольдон соёрхоно уу.