АНУ-ын Мянганы сорилтын корпорацын удирдлагууд Монгол Улсад айлчлах үеэрээ Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нартай уулзаж, хоёр дахь Компакт гэрээгээр Монгол Улсын Засгийн газрын хүлээсэн үүргийн биелэлтийн талаар хэлэлцэж, Компакт гэрээний төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар санал бодлоо солилцлоо.
Зүүн гар талаас АНУ-ын МСК-ын Компактын үйл ажиллагаа хариуцсан Дэд Ерөнхийлөгч Энтони Уэлчер, Монгол Улсын Гадаад харилцааны сайд бөгөөд Монголын МСС-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Цогтбаатар нар. Монгол Улс, Улаанбаатар хот, Гадаад харилцааны яам.