Ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хэрэглэгчдэд үзүүлэх цахим үйлчилгээг сайжруулах төслийн оролцогч талуудын уулзалт боллоо

Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан II Компакт гэрээний Усны салбарын тогтвортой байдлыг сайжруулах төслийн хүрээний хүрээнд Ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах төслийн оролцогч талуудын уулзалт 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо боллоо.

Dsc08236

Уулзалтыг нээж Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин үг хэлэв.

Dsc08085

Уулзалтын үр дүнд усны салбарын тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулж, иргэдийн төлбөр төлөх эрмэлзлийг нэмэгдүүлэх, цогц цахим систем хөгжүүлэх зорилготой.

Dsc08208

Түүнчлэн эдгээр системийг хэрэглээнд нэвтрүүлснээр нийслэлийн иргэдийн өдөр тутмын ажлыг илүү хялбарчлах, бүтээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой төдийгүй Улаанбаатар хотын хэмжээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хувийн байгууллагуудыг нэгдсэн стандартын дагуу үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгчдэд өрхийн усны хэрэглээ, төлбөр, усны хязгаарлалт болон бусад үйлчилгээтэй холбоотой мэдээллийг цаг тухайд нь өгөх боломж бүрдэх юм.

Dsc08177

###

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмний хамтын ажиллагааны илэрхийлэл юм.  Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны эрэлт хэрэгцээг хангах шинэ эх үүсвэрүүдийг бий болгож, Монгол Улсад анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.