ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ЗАРЛАЛ

Mca Mongolia Logo Tagline S Png   Cmyk

----------------------------------------------------------------------------------------------------------

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ЗАРЛАЛ

----------------------------------------------------------------------------------------------------------

Хөтөлбөрийн нэр: Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр

Зарлалын огноо: 2025 оны 8 дугаар сарын 18

Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Монголын МСС нь Компакт гэрээгээр үзүүлж буй буцалтгүй тусламжийн хөрөнгийн тодорхой хэсгийг Компакт гэрээнд заасан төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад зарцуулах юм.

Тус ерөнхий зарлалд дараах зөвлөх үйлчилгээ, бараа болон зөвлөхийн бус үйлчилгээ багтсан байна. Үүнд:

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ:

  • Хүүхэлдэйн кино бүтээх зөвлөх үйлчилгээ;
  • УСУГ-ын зөөврийн ус түгээх байрны төлөвлөлтийг сайжруулах төслийн дизайн боловсруулах хувь зөвлөх;
  • Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөлд бодлогын дэмжлэг үзүүлэх хувь зөвлөх.

БАРАА:

  • Компьютерт суурилсан хөрөнгийн менежментийн систем нийлүүлэх гэрээ;
  • Мэдээллийн технологийн  тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ (Зөөврийн өгөгдөл хадгалах диск, соронзон тууз);
  • Байгууллагын лого бүхий дурсгалын зүйлс бэлтгэх, нийлүүлэх гэрээ.

ЗӨВЛӨХИЙН БУС ҮЙЛЧИЛГЭЭ:

  • Хадгалалтын түрээсийн үйлчилгээний гэрээ;
  • Тавилга болон бичиг баримтыг архивт шилжүүлэн зөөвөрлөх тээврийн үйлчилгээний гэрээ.

Хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламжийн хөрөнгөөр дээр дурдсан бараа болон зөвлөхийн үйлчилгээг худалдан авахад МСК-ын (https://www.mcc.gov) цахим хуудас дахь Худалдан авах ажиллагааны бодлого, удирдамжид заасан үндсэн зарчим, дүрэм, аргачлалыг баримтална.

Худалдан авах ажиллагаа нь МСК-ын Худалдан авах ажиллагааны бодлого, удирдамжид заасан шалгуурыг хангаж буй улсын харьяалал бүхий, сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой бүх этгээдэд нээлттэй.

Бараа, ажил, зөвлөх болон зөвлөхийн бус үйлчилгээний гэрээ байгуулах эрхийг нээлттэй тендер шалгаруулалтын зарчмаар олгох ба Худалдан авах ажиллагааны тусгай зарлалыг “Хөгжлийн гарц” (Development Gateway Market-dgMarket) http://mcc.dgmarket.com цахим хуудас, Монголын Мянганы сорилтын сангийн цахим хуудас (https://mca-mongolia.gov.mn), өдөр тутмын сонин болон бусад мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тухай бүр зарлана.

Худалдан авах ажиллагааны тухай зарлал хүлээн авах зорилгоор цахим хаягаа бүртгүүлэх, тендер шалгаруулалтын тухай нэмэлт мэдээлэл авах сонирхол бүхий ханган нийлүүлэгчид, гэрээт байгууллагууд, зөвлөх компаниуд/бие даасан зөвлөхүүд PA-Mongolia@charleskendall.com, procurement@mca-mongolia.gov.mn цахим хаягаар холбоо барина уу.

Монголын Мянганы сорилтын сан
5-р давхар, МПМ Цогцолбор, ЮНЕСКО-ийн гудамж, 1 дүгээр хороо
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс