TEНДЕРИЙН УРИЛГА: Лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ

Mca Mongolia Logo Tagline S Png   Cmyk

TEНДЕРИЙН УРИЛГА

 Лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ

Гэрээний дугаар: MCA-M/CF/WSSA/G/01

 

Улаанбаатар хот, Монгол Улс

2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр

  1. Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Засгийн газар нь Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх)-аар дамжуулан МСК-ын буцалтгүй тусламжийн тодорхой хэсгийг тус гэрээг гүйцэтгүүлэх, санхүүжүүлэхэд зарцуулах юм. Монголын МСС-ийн зүгээс гэрээтэй холбоотой санхүүжилтийг зарцуулахдаа Компакт гэрээ болон бусад холбогдох баримт бичигт заасан МСК-ын санхүүжилтийг ашиглах, зарцуулахад тавигдах аливаа хязгаарлалт, шаардлагатай бүрэн нийцүүлэх болно. Засгийн газар болон Монголын МСС-аас бусад этгээд Компакт гэрээгээр олгосон эрхийг хэрэгжүүлэх болон МСК-ын санхүүжилтийг зарцуулах эрхгүй. Компакт гэрээ, холбогдох бусад баримт бичигтэй МСК-ын цахим хуудас (mcc.gov), Монголын МСС-ийн цахим хуудаснааc (https://mca-mongolia.gov.mn/) танилцах боломжтой. 
  1. Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм. Тус хөтөлбөрийн хүрээнд харилцан уялдаа бүхий дараах гурван төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Үүнд:
  • Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа буюу Газрын доорх усны шинэ эх үүсвэрүүдийг холбогдох дэд бүтэц, усан сан болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн хамт байгуулах төсөл;
  • Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа буюу шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт байгуулах төсөл;
  • Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа буюу Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлого, хууль эрхзүйн орчны шинэчлэлийг дэмжих, институцийн чадавхийг сайжруулах төсөл багтана.
  1. Монголын  Мянганы сорилтын сан нь тендерийн баримт бичигт заасан шалгуурыг хангах, эрх бүхий этгээдийг “Лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ”-ний дараах хоёр багцын тендер шалгаруулалтад саналаа ирүүлэхийг урьж байна.

Багц  1: Лабораторийн шинжилгээний үндсэн тоног төхөөрөмж, шил сав болон туслах хэрэгслүүд;

Багц 2: Лабораторийн шинжилгээнд хэрэглэх урвалж бодис, хурдавчилсан тест кит (хурдавчилсан шинжилгээний 1 удаагийн урвалжууд), стандартчилсан загвар уусмалууд.

Холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл, техникийн тодорхойлолтыг Тендерийн баримт бичигт тусгасан болно. 

  1. Гэрээлэгчийг МСК-ын цахим хуудас дахь Худалдан авах ажиллагааны бодлого, удирдамж (https://www.mcc.gov)-д заасан Нээлттэй тендер шалгаруулах аргаар шалгаруулна.
  2. Сонирхсон этгээд Тендерийн баримт бичгийн Англи хэл дээрх хувийг https://bit.ly/3xKEd9p холбоосоор хандан бүртгүүлснээр татаж авна. Түүнчлэн “Request for Bidding Document for the Supply of Laboratory Equipment” гэсэн гарчиг бүхий холбоо барих хаяг, мэдээллийг тодорхой дурдсан цахим захидлыг PA-Mongolia@charleskendall.com, procurement@mca-mongolia.gov.mn хаягаар илгээн бүртгүүлснээр хүлээж авах боломжтой. Ийнхүү бүртгүүлж, хүсэлт илгээснээр тус тендер шалгаруулалтын талаарх шинэ тутам мэдээллийг тухай бүрт авах боломж бүрдэнэ.
  1. Тендерийн өмнөх уулзалтыг 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Улаанбаатарын цагаар 10:00 цагт цахим хэлбэрээр зохион байгуулна. Тендерт оролцогчид
    https://us02web.zoom.us/j/84942323598 цахим холбоосоор оролцоно. Уулзалтад оролцохгүй байх нь сонирхогч этгээдийн тендерт оролцох эрхийг хязгаарлахгүй боловч Монголын МСС-ын зүгээс сонирхогч талуудыг тус уулзалтад оролцож, мэдээлэл авахыг зөвлөж байна.
  1. Тус тендер шалгаруулалттай холбоотой аливаа асуулт, тодруулгыг Улаанбаатарын цагаар 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 17:00 цагаас өмнө PA-Mongolia@charleskendall.com цахим хаягаар, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт ирүүлнэ. Ирүүлсэн асуулт, тодруулгын хариултыг Улаанбаатарын цагаар 2024 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 17:00 цагаас өмнө тендерийн баримт бичиг авах хүсэлт гаргасан компаниудад хүргүүлнэ.
  2. Тендерийн саналыг Улаанбаатарын цагаар 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр өглөөний 10.00 цагаас өмнө Тендерийн баримт бичигт заасан цахим холбоосоор ирүүлнэ. Тендерийн саналыг зөвхөн цахим холбоосоор хүлээн авах ба хугацаа хоцорсон, эсхүл цахим шуудангаар ирүүлсэн саналаас татгалзана.

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН

Тодруулга #1
Тодруулга #2

Тендерийн санал ирүүлэхийн өмнөх уулзалтын тэмдэглэл

Тодруулга #3

Нэмэлт, өөрчлөлт

Тодруулга #4

Тодруулга #5

Тендерийн санал нээх уулзалтын тэмдэглэл