ГЭРЭЭТ БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР


Тодруулга

Энэхүү ажлын байрны зар нь Монголын Мянганы Сорилтын Сангийн ажлын байрны зар биш болохоыг анхаарна уу. Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэгчээр ажиллаж буй гэрээт байгууллага, аж ахуйн нэгжээс хүсэлт гаргасны дагуу байршуулсан зар болно. Иймд тухайн зарлагдсан ажлын байрны сонгон шалгаруулалт болон ажилд авах эсэх аливаа шийдвэр нь зарыг нийтлүүлсэн гэрээт байгууллагын бүрэн эрхийн асуудал бөгөөд Монголын Мянганы сорилтын сан ямар ч тохиолдолд уг ажлын байртай холбоотой аливаа үүрэг, оролцоо, хариуцлага хүлээхгүй болохыг мэдэгдэж байна.

Тухайн зартай холбоотой асуулт, санал байвал зарлуулсан тухайн байгууллагатай шууд холбогдоно уу.


Baran Logo

НИЙГЭМ, ЖЕНДЭРИЙН АЖИЛТАН

Ерөнхий мэдээлэл

АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацын (MCК) санхүүжилттэйгээр Монголын Мянганы сорилтын сангийн (МСС) хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагааны хүрээнд Биокомбинат, Шувуун фабрик орчим ус хангамжийн шинэ эх үүсвэрийг байгуулах, эх үүсвэрээс ус цэвэршүүүлэх байгууламж, хотын төвлөрсөн сүлжээнд ус дамжуулах шугам, хоолойг угсарч суурилуулах ажлыг Израйл Улсын Баран Групп ХХК хариуцан гүйцэтгэж байна.

Монголын Мянганы сорилтын сангийн дэд бүтцийн төслүүдийн гэрээлэгч компаниуд барилгын салбар дахь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх, хөдөлмөрийн мөлжлөг, ялгаварлан гадуурхал, хүчирхийллээс ангид ажлын байраар хангах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Хийж гүйцэтгэх ажил

Баран группын Нийгэм, жендэрийн менежерийн удирдлага, зааврын доор дараах ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:

  • Нийгэм, жендэрийн талаар дэвшүүлэн тавьсан төслийн зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, төслийн удирдлага болон инженерийн хяналтын багт тайлагнах;
  • Барилгын ажилчдын нийгмийн нөхцөл, хүүхдийн болон худалдаалагдсан хөдөлмөр, ажлын байрны дарамт, үүний дотор бэлгийн дарамтыг үл тэвчих бодлогын хэрэгжилтэд хяналт тавих;
  • Төслийн нөлөөлөлд өртөж буй Биокомбинат, Шувуун фабрик орчмын орон нутгийн иргэд болон нутгийн захиргааны байгууллагуудтай холбоо тогтоож, хамтран ажиллах;
  • Төслийн үйл ажиллагаатай холбоотойгоор орон нутгийн иргэд болон барилгын ажилчдаас гаргасан санал гомдлыг хүлээн авч Баран Группын холбогдох ажилтнууд, удирдлагуудаар шийдвэрлүүлэх.     

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Нийгмийн ажилтан, жендэр судлал, нийгмийн ухааны чиглэлээр их, дээд сургууль төгссөн байх.
  • 3 жилийн ажлын туршлага, үүний дотор дэд бүтцийн төслийн нийгмийн гүйцэтгэл, жендэр, нийгмийн хамгааллын чиглэлээр ажилласан бол давуу тал болно.
  • Ажлын түвшний англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх.
  • Орон нутгийн түвшинд, барилга угсралтын талбайд ажиллах сонирхолтой байх.

Ажлын байрны хугацаа

Төсөл дуусах хүртэл буюу 2025 оны 3 дугаар сар хүртэл, бүтэн цагаар, байнгын хөдөлмөрийн гэрээтэй ажиллана.

Дээрх ажлын байрыг сонирхож буй этгээд сонирхлоо илэрхийлсэн захидал, анкетын хамт доорх хаягаар 2023 оны 5 дугаар сарын 17-ны дотор доорх хаягаар ирүүлнэ үү.

Холбогдох хаяг:

Баран Группын Хүний нөөцийн ажилтан

Имэйл: Khongor.Borkhuu@barangroup.com

Утас: 99903650

###

Монголын Мянганы Сорилтын сангийн дэд бүтцийн төслүүдийн гэрээлэгч компаниуд барилгын салбар дахь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлэх ба хөдөлмөрийн мөлжлөг, ялгаварлан гадуурхал, хүчирхийллээс ангид ажлын байраар хангах зорилгыг тус тус хэрэгжүүлэн ажиллаж байна.