ГЭРЭЭТ БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР: ХАБ МЭРГЭЖИЛТЭН

Тодруулга

Энэхүү ажлын байрны зар нь Монголын Мянганы Сорилтын Сангийн ажлын байрны зар биш болохоыг анхаарна уу. Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэгчээр ажиллаж буй гэрээт байгууллага, аж ахуйн нэгжээс хүсэлт гаргасны дагуу байршуулсан зар болно. Иймд тухайн зарлагдсан ажлын байрны сонгон шалгаруулалт болон ажилд авах эсэх аливаа шийдвэр нь зарыг нийтлүүлсэн гэрээт байгууллагын бүрэн эрхийн асуудал бөгөөд Монголын Мянганы сорилтын сан ямар ч тохиолдолд уг ажлын байртай холбоотой аливаа үүрэг, оролцоо, хариуцлага хүлээхгүй болохыг мэдэгдэж байна.

Тухайн зартай холбоотой асуулт, санал байвал зарлуулсан тухайн байгууллагатай шууд холбогдоно уу.



АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Ерөнхий мэдээлэл

Манай компани Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацийн хооронд байгуулсан Компакт гэрээний хүрээнд буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн “Улаанбаатар хотын баруун доод хэсэг Биокомбинат, Шувуун фабрик орчимд газрын доорх усны эх үүсвэрийн худгууд болон ус дамжуулах хоолойн барилга угсралтын ажил“ -ын ерөнхий гүйцэтгэгчээр шалгаран ажиллаж байна.

Тус компани нь төслийн талбайд байрлах дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

  1. ХӨДӨЛМӨРИЙН АЮЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН (ХАБЭА) АХЛАХ АЖИЛТАН

Хийж гүйцэтгэх ажил

Баран группын Хөдөлмөрийн аюлгүй байдал эрүүл ахуй хариуцсан Менежерийн удирдлага, зааврын дагуу дараах ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн менежментийн төлөвлөгөө, холбогдох дэд төлөвлөгөө журам, хуваарь, болон бусад шаардлагатай шалгах хуудас боловсруулах
  • ХАБЭА Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтийн дагуу өдөр тутмын талбайн хяналт, сайжруулах арга хэмжээг авч ажиллах
  • Төслийн талбайд явагдаж буй үйл ажиллагааны эрсдэл, аюулыг таних, ажлын байрны үзлэг хийх, аюулыг арилгах болон орлуулах арга хэмжээг санаачлах зохион байгуулж ажиллах
  • Төслийн талбайн туслан гүйцэтгэгчид, үйлчилгээ үзүүлж буй байгууллагын ХАБЭА ажилтнуудыг удирдан чиглүүлэх, тэдгээрийн ХАБЭА үйл ажиллагаанд хяналт тавьж, сайжруулах
  • Туслан гүйцэтгэгчдийн засч сайжруулах арга хэмжээний жагсаалтыг хянаж, хэрэгжилтийг хангуулах
  • Холбогдох тайланг сар, долоо хоног бүрээр гаргаж, нэгтгэсэн хувилбарт хяналт тавьж ажиллах
  • Ээлж бүрийн өмнө аюулгүй ажиллагааны наряд, зааварчилга өгөх
  • Онцгой байдлын үед Онцгой байдлын багийн гишүүний үүрэг гүйцэтгэж ажиллах
  • Осол, осолд дөхсөн тохиолдлын судалгаанд нарийн бичгийн даргаар ажиллах, ослын судалгааны тайлан боловсруулах
  • Төслийн талбайн ХАБЭА удирдлагатай холбогдолтой бүхий л асуудлыг цогцоор нь хянаж, сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэн, зохион байгуулж ажиллана.
  • Эрүүл мэнд, эрүүл ахуйн холбогдох шаардлагуудыг төслийн талбайд хэрэгжүүлэх
  • ХАБЭА хариуцсан менежерийн өгсөн бусад үүрэг даалгаварыг биелүүлнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Инженерийн болон хууль, эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн эрх бүхий ХАБЭА сургалтын, ХАБЭА Ахлах ажилтны сургалт дүүргэсэн үнэмлэх Гэрчилгээтэй, эсвэл олон улсын ХАБЭА-ийн Гэрчилгээ IV – тэй байх
  • Төслийн талбайд Гүйцэтгэгчийн ХАБЭА менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлж ажилласан туршлага 5 жилээс доошгүй жил байх
  • Англи хэлний ахисан, гүнзгийрүүлсэн шатны мэдлэгтэй байх
  • Захиалагч, хэрэгжүүлэгч, туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран ажиллах чадвартай байх
  • ХАБЭА чиглэлээр дотоодын болон гадаадын бусад үнэмлэх сертификаттай, мөн ажлын байранд анхны тусламж үзүүлэх чадамжийн гэрчилгээтэй бол давуу тал болно.
  1. ХӨДӨЛМӨРИЙН АЮЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН (ХАБЭА) СУРГАГЧ БАГШ / БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТАН

Хийж гүйцэтгэх ажил

Баран группын Хөдөлмөрийн аюлгүй байдал эрүүл ахуй хариуцсан Менежерийн болон Ахлах ажилтны удирдлага, зааврын дагуу дараах ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн менежментийн төлөвлөгөө, холбогдох дэд төлөвлөгөө, журам, хуваарийн дагуу сургалтын хуваарь, матрикс, сургалтын материал боловсруулах
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тайлан мэдээ боловсруулах, статистик үзүүлэлт гаргах нэгтгэх, бэлдэх, сургалтын бүртгэл хөтлөх
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсийн бүх бичиг хэргийн хөтлөлт, хадгалалт, байнгын сайжруулалт, албан бичиг баримтыг хариуцах ажиллах
  • Захиалагч, туслан гүйцэтгэгчид, болон холбогдох төрийн байгууллагуудтай хамтарч ажиллах, албан бичиг хэргийн хөтлөлтийг хариуцах
  • ХАБЭА хариуцсан менежер, ахлах ажилтнаас өгсөн бусад үүрэг даалгаварыг гүйцэтгэж биелүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Хууль, эрх зүй мөн заах арга зүйн болон бусад холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
  • Магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн эрх бүхий ХАБЭА сургалтын ХАБЭА ажилтны гэрчилгээтэй байх
  • Монгол Улсын эрх бүхий байгууллагаас олгосон багшлах эрхийн үнэмлэхтэй байх
  • ХАБЭА-н чиглэлээр сургалт зохион байгуулж байсан мэргэжлийн туршлага 3 жилээс доошгүй байх
  • ХАБЭА-н дүрэм журам, тоо баримт, болон бичгийн хэргийн боловсруулалт, хөтлөлт хийх чадвартай байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Хамтрагч байгууллагуудтай харилцан ажиллах чадвартай байх
  • ХАБЭА чиглэлээр дотоодын болон гадаадын бусад үнэмлэх сертификаттай, мөн ажлын байранд анхны тусламж үзүүлэх чадамжийн гэрчилгээтэй бол давуу тал болно.
  1. ХӨДӨЛМӨРИЙН АЮЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН (ХАБЭА) АЖИЛТАН

Хийж гүйцэтгэх ажил

Баран группын Хөдөлмөрийн аюлгүй байдал эрүүл ахуй харицсан менежер болон ахлах ажилтны удирдлага, зааврын доор дараах ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:

  • Ээлж бүрийн өмнө аюулгүй ажиллагааны наряд, зааварчилга өгөх
  • Зочид болон туслөн гүйцэтгэгч нарт талбайн зааварчилгаа өгөх
  • Шувуун фабрик, Биокомбинат дахь төслийн талбайд ХАБЭА-н үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах
  • Төслийн талбайд өдөр тутмын ажлын байрны үзлэг, хяналт шалгалт хийж, болзошгүй аюул, эрсдэлийг таньж, бүртгэл хөтлөх, засаж залруулах арга хэмжээ авч ажиллах
  • Туслан Гүйцэтгэгчдийн ХАБЭА ажилтнуудын хамт болзошгүй осол, эндэгдэлээс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч ажиллах
  • Шаардлагатай үед ХАБЭА-н журам, зааврыг англи хэлнээс монгол хэл рүү орчуулах
  • Онцгой байдлын үед Онцгой байдлын багийн гишүүний үүрэг гүйцэтгэж ажиллах
  • ХАБЭА ажлах ажилтнаас өгсөн бусад үүрэг даалгавар

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Инженерийн болон хууль, эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн эрх бүхий ХАБЭА сургалтын ХАБЭА ажилтны гэрчилгээтэй байх
  • ХАБЭА менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлж ажилласан туршлага жилээс доошгүй жил байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • ХАБЭА чиглэлээр дотоодын болон гадаадын бусад үнэмлэх сертификаттай, мөн ажлын байранд анхны тусламж үзүүлэх чадамжийн гэрчилгээтэй бол давуу тал болно.

Ажлын байрны хугацаа

Төсөл дуусах хүртэл буюу 2025 оны 3 дугаар сар хүртэл, бүтэн цагаар, төслийн талбайд байнгын хөдөлмөрийн гэрээтэй ажиллана.

Дээрх ажлын байрыг сонирхож буй этгээд сонирхлоо илэрхийлсэн захидал, анкетын хамт доорх хаягаар 2023 оны 07 дугаар сарын 17-ны дотор доорх хаягаар ирүүлнэ үү.

Холбогдох хаяг:

Баран Группын Хүний нөөцийн ажилтан

Имэйл: Ulma.Altangerel@barangroup.com

Имэйл: Баран Группын ХАБЭА-ийн Менежер

Имэйл: Saruul.Tsend@barangroup.com


###

Монголын Мянганы Сорилтын сангийн дэд бүтцийн төслүүдийн гэрээлэгч компаниуд барилгын салбар дахь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлэх ба хөдөлмөрийн мөлжлөг, ялгаварлан гадуурхал, хүчирхийллээс ангид ажлын байраар хангах зорилгыг тус тус хэрэгжүүлэн ажиллаж байна.