Баримтат кино бүтээх, видео контент, видео дүрс болон зураг авах үйлчилгээний гэрээг үзэглэж, ажлыг эхлүүллээ

Улаанбаатар хот, 2024 оны 11 дүгээр сарын 29ий өдөрМонголын Мянганы сорилтын сан нь Усны компакт гэрээний хэрэгжилтийн тухай баримтат кино бүтээх, видео контент, видео дүрс болон зураг авах үйлчилгээний гэрээг Блүүмберг телевиз буюу Үндэсний мэдээний корпорацтай ХХК-тай байгуулав.  

Dsc08654

Энэхүү гэрээний хүрээнд Усны компактыг хэрхэн хэрэгжүүлж буй тухай ерөнхий баримтат кино, Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл, Хаягдал ус дахин боловсруулах төсөл, Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн тухай баримтат киног тус бүрд нь бүтээхээс гадна тэмдэглэлт өдрүүдийн видео мэндчилгээ, архивын дүрс бичлэг, зураг авалтууд хийгдэх болно.

Dsc08652

Dsc08651

Баримтат кино бүтээх, видео контент, видео дүрс болон зураг авах үйлчилгээний гэрээнд Монголын Мянганы сорилтын сан болон Үндэсний мэдээний корпорацтай ХХК-ийн холбогдох удирдлагууд гарын үсэг зурж албажуулснаар ийнхүү ажил эхэлж байна.

Dsc08663

###

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмний хамтын ажиллагааны илэрхийлэл юм.  Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны эрэлт хэрэгцээг хангах шинэ эх үүсвэрүүдийг бий болгож, Монгол Улсад анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.