БИЕ ДААСАН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
Нийгмийн сүлжээний менежмент, сурталчилгаа болон хэвлэл мэдээллийн байгууллага, бусад оролцогч талуудтай харилцах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх бие даасан зөвлөхийн үйлчилгээ
Гэрээний дугаар: MCA-M/ICS/041
Улаанбаатар хот, Монгол Улс
2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр
Нийгмийн сүлжээний менежмент, сурталчилгаа болон хэвлэл мэдээллийн байгууллага, бусад оролцогч талуудтай харилцах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх бие даасан зөвлөхийн үйлчилгээ
Гэрээний дугаар: MCA-M/ICS/041
Улаанбаатар хот, Монгол Улс
2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр
Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулахад зориулж нийт 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Засгийн газар нь Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх)-аар дамжуулан Компакт гэрээний хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг энэхүү бие даасан зөвлөхийн гэрээг санхүүжүүлэхэд зарцуулах юм. Монголын МСС-ийн зүгээс тус гэрээтэй холбоотой санхүүжилтийг зарцуулахдаа Компакт гэрээ, бусад холбогдох баримт бичигт заасан Компакт гэрээний санхүүжилтийг ашиглах, зарцуулахад тавигдах аливаа хязгаарлалт, шаардлагатай бүрэн нийцүүлэх болно. Засгийн газар болон Монголын МСС-аас бусад этгээд Компакт гэрээгээр олгосон эрхийг хэрэгжүүлэх эсвэл Компакт гэрээний хөрөнгө оруулалтын санхүүжилтээс зарцуулах эрхгүй. Компакт гэрээ, холбогдох бусад баримт бичигтэй МСК-ын цахим хуудас (www.mcc.gov), Монголын Мянганы сорилтын сангийн цахим хуудаснаас (https://mca-mongolia.gov.mn/) танилцах боломжтой.
Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм. Тус хөтөлбөрийн хүрээнд харилцан уялдаа бүхий дараах гурван төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа буюу газрын доорх усны шинэ эх үүсвэрүүдийг холбогдох дэд бүтэц, усан сан болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн хамт байгуулах төсөл;
- Хаягдал усыг дахин боловсруулах үйл ажиллагаа буюу шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт байгуулах төсөл;
- Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа буюу Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн бодлого, хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг дэмжих, институцийн чадавхийг сайжруулах төсөл багтана.
Монголын МСС нь Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага бүхий хувь хүмүүсийг нийгмийн сүлжээний менежмент, сурталчилгаа, болон хэвлэл мэдээллийн байгууллага, оролцогч талуудтай харилцах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх бие даасан зөвлөхийн (зөвлөхийн тоо – 5 хүн) сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Үүнд:
- 1 зөвлөх - Нийгмийн сүлжээний эксперт;
- 1 зөвлөх - График Дизайнер (Нийгмийн сүлжээний мэдээлэл сурталчилгаанд дэмжлэг үзүүлэх);
- 1 зөвлөх – Видео бүтээгч;
- 1 зөвлөх – Хэвлэл мэдээлэл, оролцогч талуудтай харилцах эксперт болон
- 1 зөвлөх - График Дизайнер (Хэвлэл мэдээлэл, оролцогч талуудтай харилцах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх).
Зөвлөхийн үйлчилгээний дэлгэрэнгүй тодорхойлолт, тавигдах шалгуур, саналд хавсаргах шаардлагатай баримт бичгүүдийг Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт тусгасан болно. Тус сонгон шалгаруулалтад байгууллага, компани, аж ахуйн нэгжээс ирүүлсэн саналыг хүлээж авахгүй.
Зөвлөхийг МСК-ын цахим хуудас дахь Худалдан авах ажиллагааны бодлого, удирдамж (https://www.mcc.gov)-д заасан Бие даасан зөвлөх сонгон шалгаруулах аргаар шалгаруулна.
Сонгон шалгаруулалтад оролцохыг сонирхож буй зөвлөх “Request for RFA for Five Communication ICSs” гэсэн гарчигтай, бүтэн нэр, холбоо барих мэдээллийг тодорхой дурдсан цахим захидлыг PA-Mongolia@charleskendall.com хаягаар, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт илгээн бүртгүүлснээр Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичгийг татаж авах цахим холбоосыг хүлээн авна.
Энэхүү зөвлөх сонгон шалгаруулалтын баримт бичигтэй холбоотой аливаа асуулт, тодруулгыг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14:00 цагаас өмнө PA-Mongolia@charleskendall.com цахим хаягаар, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт ирүүлнэ. Ирүүлсэн асуулт, тодруулгын хариултыг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 17:00 цагаас өмнө сонгон шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн зөвлөхүүдэд хүргүүлнэ.
Зөвлөх нь өөрийн намтар, ур чадварын мэдээлэл бүхий саналыг Улаанбаатар хотын цагаар 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14:00 цагаас өмнө Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичиг (RFA)-т заасан цахим холбоосоор ирүүлнэ. Зөвлөхийн саналыг зөвхөн цахим хэлбэрээр хүлээж авах ба цахим шуудан/хэвлэмэл байдлаар ирүүлсэн саналыг хүлээн авахгүй. Хугацаа хоцорсон саналаас татгалзана.
МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН