Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх гарын авлага

 

Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-аас Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид ирж буй бохирдлын ачааллыг багасгаж, шинэ Төв цэвэрлэх байгууламж, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн хэвийн ажиллагааг хангах, улмаар Туул голын бохирдлыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 53 дугаар тогтоолоор баталсан "Үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг бууруулах төлөвлөгөө"-ний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа билээ.
 
Энэ хүрээнд үйлдвэр, аж ахуйн газруудад хаягдал усаа урьдчилан цэвэрлэх байгууламжийг төлөвлөх, судлах, сонгох, нэвтрүүлэх, ашиглах нийтлэг арга замыг ойлгож, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэх гарын авлага”-ыг боловсруулсан. Тус гарын авлагыг ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд техникийн зөвлөмж өгөх сургагч багш нарыг чадавхжуулах цуврал сургалтуудыг Монголын МСС-аас холбогдох яам, агентлаг, олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
 
Гарын авлагыг доорх зураг дээр дарж бүрэн эхээр нь унших болон татаж авах боломжтой.  
 

 хаягдал усыг урьдчилан цэвэрлэх гарын авлага 1