"ҮЙЛДВЭРИЙН ХАЯГДАЛ УСЫГ ЦЭВЭРЛЭХ НЬ" ЦУВРАЛ ВЭБИНАР

Ipp Webinar

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан II Компакт гэрээний хүрээнд Монголын Мянганы сорилтын сан Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 53 дугаар тогтоолоор батлагдсан “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-ний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Компакт гэрээгээр хэрэгжүүлж буй гурван томоохон төслийн нэг Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн санхүүжилтээр “Үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэх гарын авлага боловсруулах” зөвлөх үйлчилгээний хүрээнд үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэхтэй холбоотой харилцаанд оролцогч төрийн байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн болон сургалтын байгууллагууд, түүнчлэн иргэд олон нийтэд зориулан "Seureca Veolia" (Франц) болон "Евро Хан" ХХК-ийн түншлэлийн боловсруулсан цуврал вэбинарыг танилцуулж байна.

Цувралын I хэсгийг төрийн байгууллагуудад, II хэсгийг үйлдвэр, аж ахуйн нэгжийн үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх үйл ажиллагаанд зориулан боловсруулсан.

  • Цуврал №1. Вэбинар 1-4. "Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх үйл ажиллагааны үндсэн танилцуулга"
  • Цуврал №2. Вэбинар 5-16. "12 ангиллын үйлдвэрийн хаягдал усны урьдчилан цэвэрлэгээ"

Вебинар 1. Үйлдвэрийн хаягдал усны бохирдлын ачааллыг тодорхойлох

Вебинар 2. Урьдчилан цэвэрлэгээний технологи нийлүүлэгчид

Вебинар 3. Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал усны стандартын танилцуулга

Вебинар 4. Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх технологиуд, хэрэглээ

Вебинар 5. Сүү, бүүн бүтээгдэхүүний үйлдвэр

Вебинар 6. Согтууруулах ундаа ба ус, ундааны үйлдвэр

Вебинар 7. Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр

Вебинар 8. Талх, нарийн боовны үйлдвэр

Вебинар 9. Арьс шир боловсруулах үйлдвэр

Вебинар 10. Ноос, ноолуур боловсруулах үйлдвэр

Вебинар 11. Хивс, даавуу, нэхмэлийн үйлдвэр

Вебинар 12. Хуванцар, нийлэг эдлэлийн үйлдвэр

Вебинар 13. Цаас, картон, цаасан хавтангийн үйлдвэр

Вебинар 14. Эмийн үйлдвэр

Вебинар 15. Химийн бодисын үйлдвэр

Вебинар 16. Бусад ангиллын үйлдвэр (Худалдаа, үйлчилгээ)