Эх Дэлхийн өдрийг тохиолдуулан АНУ болон дэлхийн бусад улс орны тэргүүнүүд, удирдагчид, байгаль орчны салбартаа тэргүүлэгч олон улсын байгууллага, донор байгууллагуудын төлөөлөл 2021 оны 4 дүгээр сарын 22, 23-ны өдөр цахимаар хуран цуулж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн тулгамдаж буй асуудлуудад шийдэл хайх, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, инновацыг дэмжих зэрэг асуудлаар хэлэлцэж байна. Энэхүү дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдрийн хуралдааныг Улаанбаатарын цагаар 2021 оны 4 дүгээр сарын 23-ны оройн 20.00 цагт доорх холбоосоор шууд хүлээн авч үзнэ үү.
Ташрамд дурдахад, АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь сүүлийн таван жилийн хугацаанд Компакт гэрээ хэрэгжүүлэгч улс орнуудад тогтвортой өсөлтийг дэмжих төслүүд хэрэгжүүлэхэд, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, нөлөөллийг бууруулах, тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд нэгтгэх зорилгоор 1.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд энэ удаагийн Дээд хэмжээний уулзалтаар ирэх таван жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хөтөлбөрийг санхүүжүүлэх хөрөнгө оруулалтаа 50 хувиар нэмэгдүүлэх болон бусад амлалтыг өгөөд байгаа юм.
Эх сурвалж: АНУ-ын Төрийн Департамент
https://www.state.gov/leaders-summit-on-climate/