НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭЛТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЭХЛЭЛИЙН ХУРАЛ БОЛЛОО

Dsc 0311Улаанбаатар, 2021 оны 6 дугаар сарын 4 - Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэг Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх Эхлэлийн уулзалт Хангарди ордны НИТХ-ын Их Танхимд амжилттай болж өнгөрлөө. Уулзалтад Монголын Мянганы сорилтын сангийн (Mонголын МСС) Гүйцэтгэх захирлын орлогч С.Зоригт тэргүүтэй төлөөллүүд, АНУ-ын МСК-ын Монгол дахь суурин захирал Алекс Рассин болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны (НГЗБА) дарга А.Энхманлай тэргүүтэй холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Dsc 0280

Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирлын орлогч С.Зоригт уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр Монголын МСС болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хооронд “Хэрэгжүүлэгч байгууллагын гэрээ” байгуулсан ба газар чөлөөлөлтийг барилга угсралтын ажил эхлэхээс өмнө бүрэн дуусгах нь нэн чухал.” хэмээн онцолсон юм.

Dsc 0407

Dsc 0437Хурлаар Компакт гэрээний дагуу хэрэгжүүлэх төслүүд, Хэрэгжүүлэгч байгууллагын гэрээ болон Газар чөлөөлөх гэрээ, нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө, өргөдөл гомдол барагдуулах механизм, газар чөлөөлөх аргачлал болон хэрэгжүүлэлтийн хуваарийг тус тус танилцуулсны дараа асуулт хариулт явуулж, оролцогчид санал бодлоо солилцсон юм.

Dsc 0462

Арга хэмжээний төгсгөлд Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирлын орлогч С.Зоригт болон АНУ-ын МСК-ын Монгол дахь суурин захирал Алекс Рассин нар НГЗБА-ны орлогч дарга Б.Загдсамбарт “Нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө”-ний эх хувилбарыг гардуулан өгснөөр уулзалт өндөрлөв.

Dsc 0490