ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
Дахин боловсруулсан усны ашиглалт, үнэ тарифын эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийж, шаардлагатай нэмэлт зохицуулалтыг боловсруулах зөвлөх үйлчилгээ
Гэрээний дугаар: MCA-M/CF/WRA/CS/02
Улаанбаатар хот, Монгол Улс
2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр
- Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх Мянганы сорилтын Компакт гэрээг байгуулсан. Засгийн газар нь Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх)-аар дамжуулан МСК-ын буцалтгүй тусламжийн тодорхой хэсгийг тус зөвлөх үйлчилгээний гэрээг санхүүжүүлэхэд зарцуулна. Монголын МСС-ийн зүгээс энэхүү гэрээтэй холбоотой санхүүжилтийг зарцуулахдаа Компакт гэрээ болон бусад холбогдох баримт бичигт заасан МСК-ын санхүүжилтийг ашиглах, зарцуулахад тавигдах аливаа хязгаарлалт, шаардлагатай бүрэн нийцүүлэх болно. Засгийн газар болон Монголын МСС-аас бусад этгээд Компакт гэрээгээр олгосон эрхийг хэрэгжүүлэх болон МСК-ын санхүүжилтийг зарцуулах эрхгүй. Компакт гэрээ, холбогдох бусад баримт бичигтэй МСК-ын цахим хуудас (mcc.gov), Монголын Мянганы сорилтын сангийн цахим хуудаснааc (http://mca-mongolia.gov.mn) танилцах боломжтой.
- Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм. Тус хөтөлбөрийн хүрээнд харилцан уялдаа бүхий дараах гурван төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа буюу Газрын доорх усны шинэ эх үүсвэрүүдийг холбогдох дэд бүтэц, усан сан болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн хамт байгуулах төсөл;
- Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа буюу шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт байгуулах төсөл;
- Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа буюу Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлого, хууль эрхзүйн орчны шинэчлэлийг дэмжих, институцийн чадавхийг сайжруулах төсөл багтана.
- Монголын МСС нь Зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах, эрх бүхий зөвлөх компаниудыг Дахин боловсруулсан усны ашиглалт, үнэ тарифын эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийж, шаардлагатай нэмэлт зохицуулалтыг боловсруулах зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Энэхүү зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврын дэлгэрэнгүй мэдээллийг Зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт тусгасан болно.
- Зөвлөх компанийг МСК-ын 2025 оны 01-р сарын 08-ны өдрөөс мөрдөгдөж буй Төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны удирдамжид заасан Чанар, үнийн хосолмол үнэлгээний аргачлалын дагуу шалгаруулах бөгөөд энэхүү урилга нь тус тендер шалгаруулалтын баримт бичигт заасанчлан эрх бүхий аливаа зөвлөх компанид нээлттэй. МСК-ын Төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны удирдамжийг (https://www.mcc.gov)- холбоосоор хандан авах боломжтой.
- Тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээд Зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичгийг “Request for RFO for Consulting Services for Developing Legal, Regulatory and Tariff Framework for Use of Reclaimed Wastewater” гэсэн гарчиг бүхий холбоо барих хаяг, мэдээллийг тодорхой дурдсан, цахим захидлыг PA-Mongolia@charleskendall.com хаягаар, хувийг procurement@mca-mongolia.gov.mn хаягт илгээн бүртгүүлснээр хүлээн авна. Ийнхүү хүсэлт илгээн, бүртгүүлснээр тус тендер шалгаруулалтын талаарх шинэ тутам мэдээллийг тухай бүрт авах боломж бүрдэнэ.
- Тендерийн өмнөх уулзалтыг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт цахим хэлбэрээр зохион байгуулна. Тендерт оролцогчид
https://us02web.zoom.us/meeting/register/PG__Hm9MTmumXLM8vZLquA цахим холбоосоор бүртгүүлэн оролцох боломжтой. Уулзалтад оролцохгүй байх нь сонирхогч этгээдийн тендерт оролцох эрхийг хязгаарлахгүй боловч Монголын МСС-ын зүгээс сонирхогч талуудыг тус уулзалтад оролцож, мэдээлэл авахыг зөвлөж байна. - Тус тендер шалгаруулалттай холбоотой аливаа асуулт, тодруулгыг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 17.00 цагаас өмнө PA-Mongolia@charleskendall.com цахим хаягаар, хувийг procurement@mca-mongolia.gov.mn хаягт ирүүлнэ. Ирүүлсэн асуулт, тодруулгын хариуг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цагаас өмнө тендер шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн зөвлөх компаниудад хүргүүлнэ.
- Зөвлөхийн саналыг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатарын цагаар 00 цагаас өмнө Зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт заасан цахим холбоосоор (https://www.dropbox.com/request/ghTQT3s0LSB7YWNpdPpc) хүлээн авна. Мэдээллийг зөвхөн цахим холбоосоор хүлээн авах ба цахим шуудан/хэвлэмэл байдлаар ирүүлсэн саналыг хүлээн авахгүй. Хугацаа хоцорсон саналаас татгалзана.
МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН