Усны Компакт: Монголын анхны томоохон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-03-16

84a5e936 7902 49ca 8db5 5b2a9d2f90d2

Улаанбаатар хот, 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдөр – Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан II Компакт гэрээ буюу Усны Компактын гурван үндсэн төслийн нэг Хаягдал ус дахин боловсруулах төслийн хүрээнд шинэ Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд бүтээн байгуулсан Монголын анхны томоохон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэх ёслолын арга хэмжээ 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдөр боллоо.

4c87b7cb 5c32 4b33 86aa Ac60d9c976ce

23a63d9e 35ff 49dd Af2a 842fd01cee20

Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн товчоо хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Майкл Жорж Десомбрэ тэргүүтэй хоёр орны төр, засгийн өндөр дээд түвшний зочид, нийслэл, АНУ-ын Мянганы сорилтын корпорац, Монголын Мянганы сорилтын сан, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар, бүтээн байгуулалтад оролцсон гүйцэтгэгчид, хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл, албаны бусад хүмүүс оролцов.

1e3bef90 43dc 44f8 Ac72 D534f19ec2ac

Монголын Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр бид Монгол-Америкийн стратегийн түншлэлийн бэлгэ тэмдэг болсон Усны Компакт гэрээний хоёр том бүтээн байгуулалтын нэг, Монголын анхны томоохон хэмжээний Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг нээх түүхэн үйл явдлыг гэрчлэхээр хуран цуглаад байна. Хаягдал ус дахин боловсруулах энэхүү үйлдвэр ийнхүү ашиглалтад орсноор Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, урт хугацааны хөгжлийн бодлого болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрүүдэд туссан Усны бодлогын нэгэн томоохон зорилт биеллээ олж, бид хаягдал усаа дахин боловсруулж, эрчим хүчний үйлдвэрлэлд ашигладаг боллоо” хэмээн онцлоод,

“Энэ нь Монгол Улсын эрчим хүчний салбарт дахин боловсруулсан ус ашиглах анхны туршлага болоод зогсохгүй, цаашид аж үйлдвэрлэлийн бусад олон салбарт хаягдал усаа эргүүлэн ашигладаг болох, төдий хэмжээгээр гүний усны нөөцөө хэмнэн хамгаалж, ирээдүй хойчдоо үлдээх түүчээг ийнхүү эхлүүлж байна” хэмээн тодотгов.

84a5e936 7902 49ca 8db5 5b2a9d2f90d2

Cd844da4 Eab9 4ab8 81e5 Ceb166179cab

73906a91 5985 4792 89dd 07d42307bef7

741ced10 223e 4bdf Ae8a 117eae0ef0b5

Afeda608 A685 48ef A215 9f49de676ce3

92a550f9 43da 4692 8f2a 0970768632a4

F4fbe956 Fc28 4a5a B255 E5dc3a219802

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн товчоо хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Майкл Жорж Десомбрэ, УИХ-ын гишүүн, Сангийн сайд бөгөөд Монголын Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөлийн дарга Болдын Жавхлан, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Хишгээгийн Нямбаатар нар Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэх товчлуурыг дарж, үйлдвэрийг албан ёсоор нээлээ. 

Хаягдал ус дахин боловсруулах төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа Хаягдал ус дахин боловсруулах томоохон үйлдвэрийг, 12 км ус дамжуулах шугам хоолой, ус нөөцлөх сав, өргөлтийн шахуургын станц, холбогдох дэд бүтцийн хамт барьж байгуулсан юм. Тус үйлдвэр нь шинэ Төв цэвэрлэх байгууламжаас өдөрт 50 мянга,  жилдээ 18 сая хүртэл шоо метр усыг авч дахин боловсруулан, Дулааны III, IV цахилгаан станцад техникийн зориулалт (үнс зайлуулах, цамхаг хөргөх гм)-аар нийлүүлнэ. Энэхүү үйлдвэрийг Монгол Улсын Засгийн газрын санхүүжилт, монгол инженерүүдийн хөдөлмөр зүтгэл, америк мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр бүтээн байгуулснаараа онцлог юм.

Төслийн үр дүнд Улаанбаатар хотын хамгийн том ус хэрэглэгч болох эрчим хүчний салбарт дахин боловсруулсан усны хэрэглээг нэвтрүүлж, усны хязгаарлагдмал нөөцийг үр ашигтайгаар удирдах, цаашлаад хотжилт, хүн амын төвлөрөл зэрэг ирээдүйн олон сорилтыг даван туулах чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Түүнчлэн Хаягдал усыг дахин боловсруулж ашиглах нь Монгол Улсын хувьд ус хангамжийн цоо шинэ эх үүсвэрийг бий болгож, гүний усыг ирээдүй хойчдоо хадгалж үлдээх боломжийг бүрдүүлэхийн сацуу Туул голын экосистемийг тэтгэх мөнгө дүнгээр үнэлж баршгүй ач холбогдолтой.

---------------------------------000-------------------------------