БИЕ ДААСАН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
ФИДИК (FIDIC)-ийн хуулийн зөвлөх
Гэрээний дугаар: MCA-M/ICS/032
Улаанбаатар хот, Монгол Улс
2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр
Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулахад зориулж нийт 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Засгийн газар нь Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх)-аар дамжуулан Компакт гэрээний хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг энэхүү бие даасан зөвлөхийн гэрээг санхүүжүүлэхэд зарцуулах юм. Монголын МСС-ийн зүгээс тус гэрээтэй холбоотой санхүүжилтийг зарцуулахдаа Компакт гэрээ, бусад холбогдох баримт бичигт заасан Компакт гэрээний санхүүжилтийг ашиглах, зарцуулахад тавигдах аливаа хязгаарлалт, шаардлагатай бүрэн нийцүүлэх болно. Засгийн газар болон Монголын МСС-аас бусад этгээд Компакт гэрээгээр олгосон эрхийг хэрэгжүүлэх эсвэл Компакт гэрээний хөрөнгө оруулалтын санхүүжилтээс зарцуулах эрхгүй. Компакт гэрээ, холбогдох бусад баримт бичигтэй МСК-ын цахим хуудас (www.mcc.gov), Монголын Мянганы сорилтын сангийн цахим хуудаснаас (https://mca-mongolia.gov.mn/) танилцах боломжтой.
Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм. Тус хөтөлбөрийн хүрээнд харилцан уялдаа бүхий дараах гурван төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа буюу газрын доорх усны шинэ эх үүсвэрүүдийг холбогдох дэд бүтэц, усан сан болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн хамт байгуулах төсөл;
- Хаягдал усыг дахин боловсруулах үйл ажиллагаа буюу шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт байгуулах төсөл;
- Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа буюу Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн бодлого, хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг дэмжих, институцийн чадавхыг сайжруулах төсөл багтана.
Монголын МСС нь Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага бүхий хувь хүмүүсийг Монголын Мянганы сорилтын санд ФИДИК-ийн хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Бие даасан зөвлөх нь ур чадвар, ажлын туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Хууль, эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш түвшний боловсролын зэрэгтэй байх. Инженерийн чиглэлээр боловсрол эзэмшсэн бол давуу тал болно;
- Англи хэлээр чөлөөтэй харилцах чадвартай байх;
- 10-аас доошгүй жил ФИДИК-ийн Улаан болон Шар номын гэрээний нөхцөлийн дагуу хууль зүйн зөвлөх үйлчилгээг захиалагч, инженер, эсвэл гүйцэтгэгчид үзүүлсэн ажлын туршлагатай байх;
- ФИДИК-ийн гэрээний удирдлага болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, түүнчлэн гүйцэтгэгчийн ажлыг гэрээнд заасан хугацаанд, гэрээний үнийн дүнд багтаан хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан байх;
- ФИДИК-ийн гэрээний дагуу гаргасан нэхэмжлэх, маргаан шийдвэрлэх чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан байх;
- UNCITRAL буюу НҮБ-ын Олон улсын худалдааны эрхийн комиссын тогтоосон арбитрын зарчмын дагуу олон улсын арбитрт оролцож байсан туршлагатай байх;
- ФИДИК-ийн гэрээний нөхцөл, эрх зүйн шаардлагын талаар сургалт зохион байгуулж байсан туршлагатай байх зэрэг багтана.
Зөвлөхийн ажлын байрны дэлгэрэнгүй тодорхойлолт, зөвлөхийн саналд хавсаргах шаардлагатай баримт бичгүүдийг Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт тусгасан болно. Тус сонгон шалгаруулалтад байгууллага, компани, аж ахуйн нэгжээс ирүүлсэн саналыг хүлээж авахгүй.
Зөвлөхийг МСК-ын цахим хуудас дахь Худалдан авах ажиллагааны бодлого, удирдамж (https://www.mcc.gov/resources/doc/010124-ae-program-procurement-policy-guidelines/)-д заасан Бие даасан зөвлөх сонгон шалгаруулах аргаар шалгаруулна.
Сонгон шалгаруулалтад оролцохыг сонирхож буй зөвлөх “Request for RFA for FIDIC Legal Advisory Services for MCA-Mongolia” гэсэн гарчигтай, бүтэн нэр, холбоо барих мэдээллийг тодорхой дурдсан цахим захидлыг PA-Mongolia@charleskendall.com хаягаар, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт илгээн бүртгүүлснээр Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичгийг татаж авах цахим холбоосыг хүлээн авна.
Энэхүү зөвлөх сонгон шалгаруулалтын баримт бичигтэй холбоотой аливаа асуулт, тодруулгыг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 14.00 цагаас өмнө PA-Mongolia@charleskendall.com цахим хаягаар, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт ирүүлнэ. Ирүүлсэн асуулт, тодруулгын хариултыг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 17.00 цагаас өмнө сонгон шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн зөвлөхүүдэд хүргүүлнэ.
Зөвлөх нь өөрийн намтар, ур чадварын мэдээлэл бүхий саналыг Улаанбаатар хотын цагаар 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 17:00 цагаас өмнө Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичиг (RFA)-т заасан цахим холбоосоор ирүүлнэ. Зөвлөхийн саналыг зөвхөн цахим хэлбэрээр хүлээж авах ба цахим шуудан/хэвлэмэл байдлаар ирүүлсэн саналыг хүлээн авахгүй. Хугацаа хоцорсон саналаас татгалзана.
МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН
Тодруулга, тодруулгын хариулт #1
Тодруулга, тодруулгын хариулт #2
Тодруулга, тодруулгын хариулт #3