----------------------------------------------------------------------------------------------------------------------
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ЗАРЛАЛ
-----------------------------------------------------------------------------------------------------------------------
Хөтөлбөрийн нэр: Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр
Зарлалын огноо: 2024 оны 6 дугаар сарын 3
Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Монголын МСС нь Компакт гэрээгээр үзүүлж буй буцалтгүй тусламжийн хөрөнгийн тодорхой хэсгийг Компакт гэрээнд заасан төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай зарим бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад зарцуулах юм.
Тус ерөнхий зарлалд дараах зөвлөх үйлчилгээ, бараа болон зөвлөхийн бус үйлчилгээ багтсан байна. Үүнд:
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ:
- УСУГ-ын ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний зардал нөхөх техникийн туслалцааны зөвлөх үйлчилгээ;
- Унд ахуйн усан дахь зэвийг бууруулах урт хугацааны төлөвлөгөө, зөвлөмж боловсруулах зөвлөх үйлчилгээ;
- Олон нийтийн зан төлөвийг өөрчлөх олон нийттэй харилцах, медиа кампанит ажил болон чадавхийг хөгжүүлэх зөвлөх үйлчилгээ;
- Ус сувгийн удирдах газрын хөрөнгийн менежментэд техникийн туслалцаа үзүүлэх зөвлөх үйлчилгээ;
- Лабораторийн мэдээллийн удирдлагын систем хөгжүүлэх зөвлөх үйлчилгээ;
- Монголын МСС-ийн "Ус" сэтгүүлийн график дизайн болон контент боловсруулах зөвлөх үйлчилгээ;
- Мониторинг, үнэлгээний мэдээллийн чанарын үнэлгээ хийх бие даасан зөвлөхийн үйлчилгээ;
- Лабораторийн мэдээллийн удирдлагын систем хөгжүүлэх тендерийн санал үнэлэх бие даасан зөвлөхийн үйлчилгээ;
- Лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн санал үнэлэх бие даасан зөвлөхийн үйлчилгээ;
- УСУГ-ын зөөврийн ус түгээх байрны төлөвлөлтийг сайжруулах төслийн дизайн боловсруулах бие даасан зөвлөхийн үйлчилгээ;
БАРАА:
- Лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх;
- Лабораторийн оффис тавилга нийлүүлэх;
- Лабораторийн тавилга захиалгаар үйлдвэрлэн нийлүүлэх;
- Лабораторийн оффист компьютер, принтер нийлүүлэх;
- Програм хангамжийн лиценз нийлүүлэх (Adobe Acrobat Pro DC, & Creative Cloud All Apps).
ЗӨВЛӨХИЙН БУС ҮЙЛЧИЛГЭЭ:
- Серверийн өрөөний агааржуулагчийн засвар үйлчилгээ.
Хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламжийн хөрөнгөөр дээр дурдсан бараа болон зөвлөхийн үйлчилгээг худалдан авахад МСК-ын (https://www.mcc.gov) цахим хуудас дахь Худалдан авах ажиллагааны бодлого, удирдамжид заасан үндсэн зарчим, дүрэм, аргачлалыг баримтална.
Худалдан авах ажиллагаа нь МСК-ын Худалдан авах ажиллагааны бодлого, удирдамжид заасан шалгуурыг хангаж буй улсын харьяалал бүхий, сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой бүх этгээдэд нээлттэй.
Бараа, ажил, зөвлөх болон зөвлөхийн бус үйлчилгээний гэрээ байгуулах эрхийг нээлттэй тендер шалгаруулалтын зарчмаар олгох ба Худалдан авах ажиллагааны тусгай зарлалыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Хөгжлийн Бизнес” (United Nations Development Business-UNDB) http://www.devbusiness.com, “Хөгжлийн гарц” (Development Gateway Market-dgMarket) http://mcc.dgmarket.com цахим хуудас, Монголын Мянганы сорилтын сангийн цахим хуудас (https://mca-mongolia.gov.mn), өдөр тутмын сонин болон бусад мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тухай бүр зарлана.
Худалдан авах ажиллагааны тухай зарлал хүлээн авах зорилгоор цахим хаягаа бүртгүүлэх, тендер шалгаруулалтын тухай нэмэлт мэдээлэл авах сонирхол бүхий ханган нийлүүлэгчид, гэрээт байгууллагууд, зөвлөх компаниуд/бие даасан зөвлөхүүд PA-Mongolia@charleskendall.com, procurement@mca-mongolia.gov.mn цахим хаягаар холбоо барина уу.
Монголын Мянганы сорилтын сан
5-р давхар, МПМ Цогцолбор, ЮНЕСКО-ийн гудамж, 1 дүгээр хороо
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс