2024-06-03

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ: Үйлдвэрийн хаягдал ус урьдчилан цэвэрлэх үйл ажиллагааг таниулан сурталчлах зөвлөх үйлчилгээ

Mca Mongolia Logo Tagline S Png   Cmyk

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

   Үйлдвэрийн хаягдал ус урьдчилан цэвэрлэх үйл ажиллагааг

   таниулан сурталчлах зөвлөх үйлчилгээ

   Гэрээний дугаар: MCA-M/CF/WSSA/CS/08

     Улаанбаатар хот, Монгол Улс

2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр

1. Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зориулж нийт 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Засгийн газар нь Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх)-аар дамжуулан Компакт гэрээний хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг энэхүү зөвлөх үйлчилгээний гэрээг санхүүжүүлэхэд зарцуулах юм. Монголын МСС-ийн зүгээс энэхүү гэрээтэй холбоотой санхүүжилтийг зарцуулахдаа Компакт гэрээ болон бусад холбогдох баримт бичигт заасан Компакт гэрээний санхүүжилтийг ашиглах, зарцуулахад тавигдах аливаа хязгаарлалт, шаардлагатай бүрэн нийцүүлэх болно. Засгийн газар болон Монголын МСС-аас бусад этгээд Компакт гэрээгээр олгосон эрхийг хэрэгжүүлэх болон МСК-ын санхүүжилтийг зарцуулах эрхгүй. Компакт гэрээ, холбогдох бусад баримт бичигтэй МСК-ын цахим хуудас (mcc.gov), Монголын МСС-ийн цахим хуудаснаас (https://mca-mongolia.gov.mn/) танилцах боломжтой.

2. Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм. Тус хөтөлбөрийн хүрээнд харилцан уялдаа бүхий дараах гурван төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа буюу Газрын доорх усны шинэ эх үүсвэрүүдийг холбогдох дэд бүтэц, усан сан болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн хамт байгуулах төсөл;
  • Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа буюу шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт байгуулах төсөл;
  • Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа буюу Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн бодлого, хууль эрхзүйн орчны шинэчлэлийг дэмжих, институцийн чадавхыг сайжруулах төсөл багтана.

3. Монголын МСС нь Зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах, эрх бүхий зөвлөх компаниудыг Үйлдвэрийн хаягдал ус урьдчилан цэвэрлэх үйл ажиллагааг таниулан сурталчлах зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Энэхүү зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврын дэлгэрэнгүй мэдээллийг Зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт тусгасан болно.

4. Зөвлөх компанийг МСК-ын цахим хуудас дахь Худалдан авах ажиллагааны бодлого, удирдамж (https://www.mcc.gov)-д заасан Чанар, үнийн хосолмол үнэлгээний аргачлалын дагуу шалгаруулах бөгөөд энэхүү урилга нь тус тендер шалгаруулалтын баримт бичигт заасанчлан эрх бүхий аливаа зөвлөх компанид нээлттэй. МСК-ын Төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны удирдамжийг https://www.mcc.gov/resources/doc/010124-ae-program-procurement-policy-guidelines/ холбоосоор хандан авах боломжтой.

5. Тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээд Зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичгийг Request for RFO for Consulting Service for Industrial Pre-Treatment Public Outreach гэсэн гарчиг бүхий холбоо барих хаяг, мэдээллийг тодорхой дурдсан, цахим захидлыг PA-Mongolia@charleskendall.com хаягаар, хувийг procurement@mca-mongolia.gov.mn хаягт илгээн бүртгүүлснээр хүлээн авна. Ийнхүү хүсэлт илгээн, бүртгүүлснээр тус тендер шалгаруулалтын талаарх шинэ тутам мэдээллийг тухай бүр авах боломж бүрдэнэ.

6. Тендерийн өмнөх уулзалтыг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатарын цагаар 10:00 цагт цахим хэлбэрээр зохион байгуулна. Тендерт оролцогчид
https://us02web.zoom.us/j/81392620469 цахим холбоосоор бүртгүүлэн оролцох боломжтой.

7. Тус тендер шалгаруулалттай холбоотой аливаа асуулт, тодруулгыг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 17:00 цагаас өмнө PA-Mongolia@charleskendall.com цахим хаягаар, хувийг procurement@mca-mongolia.gov.mn хаягт ирүүлнэ. Ирүүлсэн асуулт, тодруулгын хариуг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 17:00 цагаас өмнө тендер шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн зөвлөх компаниудад хүргүүлнэ.

8. Зөвлөхийн саналыг 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатарын цагаар 17:00 цагаас өмнө Зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт заасан цахим холбоосоор хүлээн авна. Мэдээллийг зөвхөн цахим холбоосоор хүлээн авах ба цахим шуудан/хэвлэмэл байдлаар ирүүлсэн саналыг хүлээн авахгүй. Хугацаа хоцорсон саналаас татгалзана.

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН

Тодруулгын хариултууд №1

Тодруулгын хариултууд №2

Тендерийн санал ирүүлэхийн өмнөх уулзалтын тэмдэглэл

Тодруулгын хариултууд №3