ГЭРЭЭТ БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР


Тодруулга

Энэхүү ажлын байрны зар нь Монголын Мянганы Сорилтын Сангийн ажлын байрны зар биш болохоыг анхаарна уу. Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэгчээр ажиллаж буй гэрээт байгууллага, аж ахуйн нэгжээс хүсэлт гаргасны дагуу байршуулсан зар болно. Иймд тухайн зарлагдсан ажлын байрны сонгон шалгаруулалт болон ажилд авах эсэх аливаа шийдвэр нь зарыг нийтлүүлсэн гэрээт байгууллагын бүрэн эрхийн асуудал бөгөөд Монголын Мянганы сорилтын сан ямар ч тохиолдолд уг ажлын байртай холбоотой аливаа үүрэг, оролцоо, хариуцлага хүлээхгүй болохыг мэдэгдэж байна.

Тухайн зартай холбоотой асуулт, санал байвал зарлуулсан тухайн байгууллагатай шууд холбогдоно уу.


Wg 77lz5ot N6qpq70 Qsjpnc9 L7

1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан

М-Си-Эс Проперти ХХК нь Улаанбаатар хотын томоохон аж үйлдвэрийн байгууламжуудын дунд усыг дахин ашиглах, цэвэр усны хэрэгцээг бууруулах зорилгоор Монголд анх удаа ус дахин боловсруулах үйлдвэрийг барьж байна. Ус дахин боловсруулах үйлдвэр нь хотын төв цэвэрлэх байгууламжаас гарч буй саарал усыг цаашид цэвэрлэх юм.

Үндсэн ажил үүрэг

  • Барилгын талбайд ажиллаж буй нийт ажилтан, туслан гүйцэтгэгч, зочдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах;
  • Болзошгүй эрсдэлийг тодорхойлох, эрсдэлийг удирдах
  • Эрсдлийн үнэлгээг тогтмол хийж, нийт ажилтны аюулгүй ажиллах орчныг хангах хяналтын арга хэмжээг хэрэгжүүлэх;
  • Аюулыг илрүүлэх, эрүүл ахуй, аюулгүй байдлын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор газар дээр нь үзлэг хийх;
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи хууль тогтоомж, дүрэм, журам болон бусад холбогдох мэдээллийг цаг тухайд нь шинэчилж, ажилтнууддаа тогтмол мэдээлж байх;
  • Осол, осолд дөхсөн тохиолдлыг судалж, дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
  • Шаардлагатай тохиолдолд ажилтан, туслан гүйцэтгэгч нарт эрүүл ахуй, аюулгүй байдлын сургалт явуулах;
  • Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, эрсдлийн үнэлгээ зэрэг ХАБЭА-н бүх бичиг баримт боловсруулах;

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, эсвэл эрүүл мэнд, аюулгүй байдал, холбогдох чиглэлээр мэргэжлийн ур чадвар эзэмшсэн
  • ХАБЭА-н удирдлагын тогтолцоо ISO 4500:2018 стандартын талаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой дүрэм, журам, стандартын талаархи ойлголттой
  • Байгаль орчны ISO 14001:2015, эрсдэлийн удирдлагын стандартын ISO 31000:2018 стандартын талаар мэдлэгтэй, нарийн ойлголттой
  • Эрсдэлийг үнэлэх, аюулыг таних чиглэлээр мэргэшсэн
  • Аюулгүй ажиллагааны чиглэлээр сургалт явуулж байсан туршлагатай
  • Баримт бичиг боловсруулах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Англи хэлний ярианы болон бичгийн дунд түвшний мэдлэгтэй

Холбогдох хаяг

  • mcs.mn хаягаар орж М-Си-Эс Проперти ХХК, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан ажлын байрны зарыг сонгон анкет бөглөнө үү!
  • Сонгон шалгаруулалтын талаарх нэмэлт мэдээллийг ажлын цагаар 8851-7744 утсаар болон d@mcsp.mn хаягаар авна уу!

2. Туслах инженер /Барилга бүтээц/

М-Си-Эс Проперти ХХК нь Улаанбаатар хотын томоохон аж үйлдвэрийн байгууламжуудын дунд усыг дахин ашиглах, цэвэр усны хэрэгцээг бууруулах зорилгоор Монголд анх удаа ус дахин боловсруулах үйлдвэрийг барьж байна. Ус дахин боловсруулах үйлдвэр нь хотын төв цэвэрлэх байгууламжаас гарч буй саарал усыг цаашид цэвэрлэх юм.

Үндсэн ажил үүрэг

  • Төслийн барилга бүтээцийн ажлын батлагдсан зураг төсөл, технологи болон чанарын шаардлага хангасан гүйцэтгэлд хяналт тавих
  • Төслийн техникийн шаардлагын дагуу барилга угсралтын ажлын аргачлал боловсруулах​
  • Шууд болон чиг үүргийн удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, зааварчилгааны хэрэгжилтийг хангаж ажиллах
  • Техникийн нөхцөл, чанарын стандартад нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх

Тавигдах шаардлага

  • Иргэний болон үйлдвэрийн барилгын инженерийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Ажлын зураг унших, уялдуулах, тооцоолол хийх чадвартай 
  • Барилгын үе шатуудын талаархи мэдлэг, ойлголттой
  • Ажлын төлөвлөгөөг уншиж ойлгох чадвартай
  • Revit, SketchUp программуудын талаар анхан шатны мэдлэгтэй
  • Баримт бичиг боловсруулах чадвартай
  • Англи хэлний ярианы болон бичгийн дунд түвшний мэдлэгтэй

Холбогдох хаяг

  • mcs.mn хаягаар орж М-Си-Эс Проперти ХХК, Туслах инженер /ББ/ ажлын байрны зарыг сонгон анкет бөглөнө үү!
  • Сонгон шалгаруулалтын талаарх нэмэлт мэдээллийг ажлын цагаар 8851-7744 утсаар болон d@mcsp.mn хаягаар авна уу!

3. Ус хангамж, ариутгах татуургын  инженер

М-Си-Эс Проперти ХХК нь Улаанбаатар хотын томоохон аж үйлдвэрийн байгууламжуудын дунд усыг дахин ашиглах, цэвэр усны хэрэгцээг бууруулах зорилгоор Монголд анх удаа ус дахин боловсруулах үйлдвэрийг барьж байна. Ус дахин боловсруулах үйлдвэр нь хотын төв цэвэрлэх байгууламжаас гарч буй саарал усыг цаашид цэвэрлэх юм.

Үндсэн ажил үүрэг

  • Барилгын ус хангамж, ариутгах татуурга, шугам сүлжээний угсралтын ажлыг батлагдсан зураг төсөл, ажлын аргачлалын дагуу хийж гүйцэтгэх
  • Төслийн ус хангамж, ариутгах татуурга /УХАТ/ системийн угсралтыг хийж гүйцэтгэх, хэрэгжилтийг хангах
  • Барилгын ус хангамж, ариутгах татуурга системийн угсралтын явцад мониторинг, хяналт шалгалт хийх

Тавигдах шаардлага

  • Ус хангамж, ариутгах татуургын инженер болон бусад холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Ажлын зураг унших, уялдуулах, тооцоолол хийх чадвартай 
  • Зургаас тоо хэмжээ бодох
  • Материал тоног төхөөрөмжийн судлагаа, сонголт хийх чадвартай
  • Revit, Sketch-Up программуудын талаар мэдлэг, ойлголттой бол давуу тал болно
  • Багаар ажиллах чадвартай
  • Бичиг баримт боловсруулах, хөтлөх чадвартай (угсралтын шаардлага, аргачлал боловсруулах)

Холбогдох хаяг

  • mcs.mn хаягаар орж М-Си-Эс Проперти ХХК, Ус хангамж, ариутгах татуургын  инженер ажлын байрны зарыг сонгон анкет бөглөнө үү!
  • Сонгон шалгаруулалтын талаарх нэмэлт мэдээллийг ажлын цагаар 8851-7744 утсаар болон d@mcsp.mn хаягаар авна уу!

4. Худалдан авалтын ажилтан

М-Си-Эс Проперти ХХК нь Улаанбаатар хотын томоохон аж үйлдвэрийн байгууламжуудын дунд усыг дахин ашиглах, цэвэр усны хэрэгцээг бууруулах зорилгоор Монголд анх удаа ус дахин боловсруулах үйлдвэрийг барьж байна. Ус дахин боловсруулах үйлдвэр нь хотын төв цэвэрлэх байгууламжаас гарч буй саарал усыг цаашид цэвэрлэх юм.

Үндсэн ажил үүрэг

  • Төслийн худалдан авалтын үйл ажиллагааны төлөвлөгөө болон сонгон шалгаруулалтын журам, холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актын дагуу төслийн хэрэгцээнд шаардлагатай ажил үйлчилгээ, бараа материалын худалдан авалтыг шуурхай гүйцэтгэх
  • Захиалагчийн болон техникийн шаардлага хангасан ажил үйлчилгээ, бараа материалыг зах зээлийн өрсөлдөөнт хамгийн бага үнээр худалдан авах
  • Төслийн ажил, үйлчилгээ, материалын худалдан авалтын захиалгыг худалдан авах ажиллагааны зөв арга техникийг ашиглан бүртгэх

Тавигдах шаардлага

  • Эдийн засаг, Санхүү, Бизнесийн удирдлага, Инженер, Худалдаа болон бусад холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Орос, Хятад хэлний дунд түвшний мэдлэгтэй бол давуу тал болно
  • Иргэний барилгын инженер мэргэжилтэй бол давуу тал болно 
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Хамтран ажиллах чадвар сайтай

Холбогдох хаяг

  • mcs.mn хаягаар орж М-Си-Эс Проперти ХХК, Худалдан авалтын ажилтан ажлын байрны зарыг сонгон анкет бөглөнө үү!
  • Сонгон шалгаруулалтын талаарх нэмэлт мэдээллийг ажлын цагаар 8851-7744 утсаар болон d@mcsp.mn хаягаар авна уу!

###

Монголын Мянганы Сорилтын сангийн дэд бүтцийн төслүүдийн гэрээлэгч компаниуд барилгын салбар дахь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлэх ба хөдөлмөрийн мөлжлөг, ялгаварлан гадуурхал, хүчирхийллээс ангид ажлын байраар хангах зорилгыг тус тус хэрэгжүүлэн ажиллаж байна.