Монголын МСС, Үндэсний статистикийн хороо дөрөв дэх жилийнхээ хамтын ажиллагааг дүгнэлээ

Dsc06923

Улаанбаатар хот, 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр - Компакт гэрээний хэрэгжилтийн хүрээнд Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) болон Үндэсний статистикийн хороо (ҮСХ) дөрөв дэх жилийнхээ хамтын ажиллагааг дүгнэх, цаашид хэрхэн ажиллах талаар уулзалтыг 7 дугаар сарын 31-ний өдөр зохион байгууллаа.

Уулзалтын үеэр ҮСХ-ны дарга Б.Батдаваа усны үйлчилгээний тогтвортой, хүртээмжтэй байдлын ач холбогдлыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэн, цаашдын хамтын ажиллагааг усны дата, мэдээлэл цуглуулах механизмыг бүрдүүлэх тал дээр өргөжүүлэх нь манай улсын урт хугацааны бодлоготой нийцэж байгааг онцоллоо. 

Хамтын ажиллагааны хүрээнд Төлбөр төлөх эрмэлзлийн судалгаа болон Худалдан авах чадварын судалгааг амжилттай зохион байгуулж, усны үйлчилгээний тогтвортой, хүртээмжтэй байдлыг хангахад хэрэгцээтэй чухал дата мэдээллийг цуглуулсан юм.

Dsc06926

Dsc06922

Dsc06929 Min