АНУ-ын Элчин сайд ноён Майкл С. Клечески Монголын Мянганы сорилтын санд зочиллоо

Dsc 0099 Edit

Улаанбаатар хот, 2020 оны 4 дүгээр сарын 30 – АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Майкл С. Клечески 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Монголын Мянганы сорилтын санд зочилж, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаатай танилцлаа. Ноён Элчин сайд энэ үеэрээ Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос тэргүүтэй удирдлагын багийнхантай уулзаж, ажлын явц, шинэ коронавирусийн тархалттай холбоотой сорилтын үеийн үйл ажиллагааны менежмент, зохион байгуулалт, тулгамдаж буй асуудлын талаар сонирхож, санал бодлоо хуваалцав.

Dsc 0095 Edited

Ноён Элчин сайд уулзалтын үеэр Монголын Мянганы сорилтын сан нь нийслэл Улаанбаатар хотын ус хангамжийн тогтвортой байдлыг дор хаяж хагас зуун жилээр уртасгах зорилго бүхий Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээг хэрэгжүүлж байгааг дурдаад, тус сан нь үйл ажиллагаагаараа дамжуулан үндэсний хэмжээнд авлига, хээл хахууль, санхүүгийн луйвраас ангид байж, нээлттэй, ил тод байдал, сайн засаглалын жишгийг тогтоож буйгаараа чухал ач холбогдолтойг онцоллоо. Мөн Элчин сайд Клечески Монголын МСС-ийн хамт олны хичээл зүтгэлийг сайшааж, ажлын амжилт хүслээ.

 

Masktai Zurag

###

Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүнтэй хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 297 тоот тогтоолоор байгуулагдсан улсын төсөвт үйлдвэрийн газар юм. 

Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан ба авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан хөгжингүй орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. МСК-ын талаарх мэдээллийг www.mcc.gov цахим хуудаснаас харах боломжтой.