ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ: Ус хангамж, ариутгах татуургын хэрэглэгчийн үйлчилгээний дижитал платформ хөгжүүлэх зөвлөхийн үйлчилгээ
2024-05-07
Монголын МСС нь зөвлөхийн чадварын тухай мэдээлэл ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах, эрх бүхий этгээдийг Ус хангамж, ариутгах татуургын хэрэглэгчийн үйлчилгээний дижитал платформ хөгжүүлэх зөвлөхийн үйлчилгээний тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Энэхүү зөвлөх үйлчилгээтэй холбоотой ажлын даалгаврын дэлгэрэнгүй мэдээллийг зөвлөхийн чадварын тухай мэдээлэл ирүүлэх баримт бичигт тусгасан болно. Зөвлөх компанийг МСК-ын цахим хуудас дахь Худалдан авах ажиллагааны бодлого, удирдамж (https://www.mcc.gov)-д заасан Чадварын үнэлгээний аргаар шалгаруулна. Энэхүү урилга нь тус тендер шалгаруулалтын баримт бичигт заасанчлан эрх бүхий аливаа зөвлөх компанид нээлттэй.

БИЕ ДААСАН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ: Хөтөлбөрийн хаалтын төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээ
2024-05-02
Монголын МСС нь Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага бүхий хувь хүмүүсийг Хөтөлбөрийн хаалтын төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

БИЕ ДААСАН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ: Зардал нөхөхөд чиглэсэн дэд үйл ажиллагаанд техникийн туслалцаа үзүүлэх зөвлөхийн үйлчилгээ
2024-04-26
Монголын МСС нь Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага бүхий хувь хүмүүсийг “Зардал нөхөхөд чиглэсэн дэд үйл ажиллагаанд техникийн туслалцаа үзүүлэх” зөвлөхийн үйлчилгээний сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх нь” уулзалтад 100 орчим үйлдвэр, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо
2024-04-22
Тус төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын томоохон 100 гаруй боловсруулах үйлдвэр урьдчилан цэвэрлэх байгууламж (УЦБ) суурилуулж, хаягдал усаа урьдчилан цэвэрлэж ариутгах татуургад нийлүүлэх урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулах шаардлагатай үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Компакт гэрээний санхүүжилтээр Үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэх гарын авлагыг боловсруулах ажлыг Францын “Сеүрика Веолиа” болон Монголын “Евро Хан” компанийн түншлэл гүйцэтгэж, үйлдвэрүүдэд хүргэхэд бэлэн болгоод байгаа юм.

ЭХ ДЭЛХИЙН ӨДӨР: ХУУЛЬ БУСААР ХУРИМТЛАГДСАН 10 МЯНГА ОРЧИМ ТОНН ХУР ХОГИЙГ ЦЭВЭРЛЭЖ ЗӨӨВӨРЛӨЛӨӨ
2024-04-22
Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй гурван томоохон төслийн нэг Хаягдал ус дахин боловсруулах төслийн дагуу Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрээс ДЦС-3 болон ДЦС-4 рүү татах ус дамжуулах шугам хоолойн трассыг чөлөөлөх ажил явагдаж байгаа бөгөөд энэ хүрээнд СХД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт олон жил хууль бусаар хуримтлагдсан барилгын болон ахуйн гаралтай 10,000 орчим тонн хогийг 2024 оны 3 дугаар сарын 21-ээс 4 дүгээр сарын 10-ны хооронд цэвэрлэж, зөөвөрлөх ажлыг хийж гүйцэтгэлээ.

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн эзэмшил газрын хилийн заагийг тогтоох, кадастрын зураг хийх, эргэлтийн цэгийг газарт бэхэлсэн акт үйлдэх зөвлөхийн бус үйлчилгээ
2024-04-19
Монголын МСС нь эрх бүхий хуулийн этгээдийг Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн эзэмшил газрын хилийн заагийг тогтоох, кадастрын зураг хийх, эргэлтийн цэгийг газарт бэхэлсэн акт үйлдэх зөвлөхийн бус үйлчилгээ үзүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна. Холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл, үйлчилгээ үзүүлэх ажлын даалгаварыг Үнийн санал авах баримт бичигт тусгасан болно.

Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн төслийг “НҮБ-ын Бизнес ба Хүний эрхийн Удирдах зарчмууд”-ыг мөрдөж байгаа сайн туршлагаар нэрлэв
2024-04-18
Компакт гэрээний санхүүжилтээр бүтээн байгуулж буй хоёр томоохон үйлдвэрийн нэг Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн төслийн Жендэр, нийгмийн оролцоог хангах үйл ажиллагааг Монгол Улсын холбогдох хууль дүрэм, захиалагчийн шаардлагаас гадна НҮБ-ын “Бизнес ба Хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг мөрдөж байгаа сайн туршлагаар нэрлэн “Талархал” гардууллаа.

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА: Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэх гэрээ
2024-04-11
Монголын МСС нь эрх бүхий хуулийн этгээдийг Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна. Холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл, техникийн тодорхойлолтыг Үнийн санал авах баримт бичигт тусгасан болно.

ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР: “УС - ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн XVIII бага хурлыг хамтран зохион байгууллаа
2024-03-22
Оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд ШУТИС, МУИС, АШУҮИС, ХААИС, СЭЗИС, БХИСургуулийн нийт 32 оюутны 19 өгүүлэл ирсэн бөгөөд 1 дугаар шатны шүүлтээр шилдэг 15 бүтээлийг шалгаруулсан. Ийнхүү “Үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламжийн технологийг сайжруулах судалгаа”, “Шээсний шинжилгээний өөрчлөлтөд усны хэрэглээний нөлөө”, “Үл үзэгдэх баялгийг таниулъя”, “Биоэлектроникийн систем ашиглан систем ашиглан хаягдал уснаас эрчим хүч гарган авах судалгаа” зэрэг 15 илтгэлийг шалгаруулж хэлэлцүүлснээс МУИС-ийн Инженер технологийн сургууль, Хими инженерчлэлийн тэнхимийн оюутнууд болох Э.Золзаяа, Д.Хишигшинэн, Р.Чинзориг, Д.Эрдэнэчимэг нарын “Биоэлектрохимийн систем ашиглан хаяглан уснаас эрчим хүч гарган авах судалгаа” бүтээл тэргүүн байрт шалгарлаа.

ГЭРЭЭТ БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
2024-03-19
Энэхүү ажлын байрны зар нь Монголын Мянганы Сорилтын Сангийн ажлын байрны зар биш болохоыг анхаарна уу. Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэгчээр ажиллаж буй гэрээт байгууллага, аж ахуйн нэгжээс хүсэлт гаргасны дагуу байршуулсан зар болно. Иймд тухайн зарлагдсан ажлын байрны сонгон шалгаруулалт болон ажилд авах эсэх аливаа шийдвэр нь зарыг нийтлүүлсэн гэрээт байгууллагын бүрэн эрхийн асуудал бөгөөд Монголын Мянганы сорилтын сан ямар ч тохиолдолд уг ажлын байртай холбоотой аливаа үүрэг, оролцоо, хариуцлага хүлээхгүй болохыг мэдэгдэж байна. Тухайн зартай холбоотой асуулт, санал байвал зарлуулсан тухайн байгууллагатай шууд холбогдоно уу.