“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх нь” уулзалтад 100 орчим үйлдвэр, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо

Dsc04533

-Үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэх гарын авлагыг танилцуулав-

Улаанбаатар хот, 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр - Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид ирж буй бохирдлын ачааллыг багасгаж, шинэ Төв цэвэрлэх байгууламж, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн хэвийн ажиллагааг хангах, улмаар Туул голын бохирдлыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 53 дугаар тогтоолоор баталсан "Үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг бууруулах төлөвлөгөө"-ний хэрэгжилтэд Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-аас дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа билээ.

Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөөний дагуу үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээс ариутгах татуургын нэгдсэн сүлжээнд нийлүүлж буй хаягдал усны бохирдлын хэмжээг шинээр барьж буй Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орохоос урьтаж 2013 оны түвшин, түүнээс бага хэмжээнд хүргэн буруулах бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилтийг удирдан зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллах үүрэг бүхий 16 байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг Барилга, хот байгуулалтын яамны дэргэд байгуулагдан ажиллаж байгаа юм.

Тус төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын томоохон 100 гаруй боловсруулах үйлдвэр урьдчилан цэвэрлэх байгууламж (УЦБ) суурилуулж, хаягдал усаа урьдчилан цэвэрлэж ариутгах татуургад нийлүүлэх урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулах шаардлагатай үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Компакт гэрээний санхүүжилтээр Үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэх гарын авлагыг боловсруулах ажлыг Францын “Сеүрика Веолиа” болон Монголын “Евро Хан” компанийн түншлэл гүйцэтгэж, үйлдвэрүүдэд хүргэхэд бэлэн болгоод байгаа юм.

Монголын МСС Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-тай хамтран Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөөний хэрэгжилт, ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэх, Үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэх гарын авлагыг танилцуулах олон талт оролцогчдын уулзалтыг 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр МҮХАҮТ-ын Хурлын их танхимд зохион байгууллаа.

438215918 747106437572590 6354553702960040846 N

438224750 747106477572586 6612042373432958991 N

438275986 747106200905947 2410988663897102380 N

Уулзалтад нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 100 орчим үйлдвэр, аж ахуйн нэгжийн төлөөлөл, АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК), Монголын МСС, МҮХАҮТ, “Сеүрика Веолиа” компани, түүнчлэн ЖАЙКА байгууллагын төлөөлөл оролцсон юм.

АНУ-ын МСК-ын Суурин төлөөлөгчийн орлогч Бурак Инанч уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, “Үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээс ариутгах татуургын сүлжээнд нийлүүлж байгаа хаягдал усны бохирдлыг бууруулах нь шинээр байгуулж байгаа ТЦБ, Компактын санхүүжилтээр барьж байгаа Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн хэвийн ажиллагааг хангах нөхцөлийг бүрдүүлээд зогсохгүй Улаанбаатар хотын ус хангамжийн гол эх үүсвэр болох Туул гол, түүний экосистемийг хамгаалах, бохирдлыг бууруулахад онцгой ач холбогдолтой” хэмээн тодотгов.

МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх, байгаль орчинд ээлтэй бизнесийн орчныг бий болгоход хувийн хэвшил, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн идэвх оролцоо, төр, хувийн хэвшил, бусад оролцогч талуудын хамтын ажиллагаа нэн чухал болохыг онцлоод, Компакт гэрээний санхүүжилтээр боловсруулсан Үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэх гарын авлагатай сайтар танилцаж, үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг бууруулахад хамтарч ажиллахыг үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд уриаллаа. 

Dsc04535

Dsc04545

Dsc04560

Dsc04565

Dsc04564

Уулзалтаар Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл “Мянганы сорилтын II Компакт гэрээгээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”, БХБЯ-ны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Энхбаатар “Монгол Улсын Засгийн газрын 53 дугаар тогтоол “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажлын хэсгийн үйл ажиллагаа”, Монголын МСС-ийн Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх дэд үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төслүүд”, “Сеүрика Веолиа” компанийн Төслийн менежер Фредерик Лаказе “Үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэх гарын авлагын товч танилцуулга”, ЖАЙКА-ийн Төслийн дэд удирдагч Мияаичи Сатоши “Улаанбаатар хотын хаягдал усны менежментийг бэхжүүлэх нь” сэдвээр тус тус мэдээлэл танилцуулга хийж, оролцогчдын асуултад хариулсан юм.

438884399 747161244233776 2563236909491488012 N

439015273 747161080900459 4205238747734459363 N

438892289 747161254233775 6793520526263128728 N

438881451 747161284233772 7719261143638527435 N

Монголын Мянганы сорилтын сан нь “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-ний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд мөн үйлдвэр, аж ахуйн газруудад хаягдал усаа урьдчилан цэвэрлэх байгууламжийг төлөвлөх, судлах, сонгох, нэвтрүүлэх, ашиглах нийтлэг арга замыг ойлгож, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой боловсруулсан дээрх гарын авлагыг ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд техникийн зөвлөмж өгөх сургагч багш нарыг чадавхжуулах хоёр өдрийн сургалтыг 4 дүгээр сарын 24, 25-ны өдөр Корпорэйт зочид буудлыг Конвеншн Центрийн Улаанбаатар танхимд зохион байгуулна.