Вашингтон хот, 2018 оны 9 дүгээр сарын 20 - Монгол Улсын Ерөнхий Сайд Ухнаагийн Хүрэлсүх болон АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн Дарга бөгөөд Мянганы сорилтын корпорацын Удирдах Зөвлөлийн Дарга Майкл Помпео нар Монгол Улсад хэрэгжүүлэх нийт 350 сая ам.долларын дүн бүхий Мянганы сорилтын корпорацын хоёр дахь Компакт гэрээг албан ёсоор баталж, Хамтарсан Тунхаг Бичигт гарын үсэг зурав. Энэ үеэр Компакт гэрээ боловсруулах Үндэсний ажлын албаны дарга Э.Содонтогосын хэвлэл мэдээллийн төлөөлөлд өгсөн ярилцлагыг доорх бичлэгээс хүлээн авч үзнэ үү.
Эх сурвалж: Засгийн газрын ХМОНХХ