2020-12-15

TEНДЕРИЙН УРИЛГА: Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, SCADA систем суурилуулах ажлын гэрээ

Mca Mongolia Logo Tagline S Png   Cmyk

TEНДЕРИЙН УРИЛГА

Гэрээний нэр: Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, SCADA систем суурилуулах ажлын гэрээ

Гэрээний дугаар: CB No: MCA-M/CF/DWA/W-01

Улаанбаатар хот, Монгол Улс

2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Засгийн газар нь Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх)-аар дамжуулан МСК-ын буцалтгүй тусламжийн тодорхой хэсгийг тус барилга, угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээг санхүүжүүлэхэд зарцуулах юм. Монголын МСС-ийн зүгээс энэхүү гэрээтэй холбоотой санхүүжилтийг зарцуулахдаа Компакт гэрээ болон бусад холбогдох баримт бичигт заасан МСК-ын санхүүжилтийг ашиглах, зарцуулахад тавигдах аливаа хязгаарлалт, шаардлагатай бүрэн нийцүүлэх болно. Засгийн газар болон Монголын МСС-аас бусад этгээд Компакт гэрээгээр олгосон эрхийг хэрэгжүүлэх болон МСК-ын санхүүжилтийг зарцуулах эрхгүй. Компакт гэрээ, холбогдох бусад баримт бичигтэй МСК-ын цахим хуудас (www.mcc.gov), Монголын Мянганы сорилтын сангийн цахим хуудаснааc (https://mca-mongolia.gov.mn/) танилцах боломжтой.

Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм. Тус хөтөлбөрийн хүрээнд харилцан уялдаа бүхий дараах гурван төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

   - Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа буюу Газрын доорх усны шинэ эх үүсвэрүүдийг холбогдох дэд бүтэц, усан сан болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн хамт байгуулах төсөл;

   - Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа буюу шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт байгуулах төсөл;

   - Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа буюу Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн бодлого, хууль эрхзүйн орчны шинэчлэлийг дэмжих, институцийн чадавхийг сайжруулах төсөл багтана.

Монголын МСС нь Тендерийн баримт бичигт заасан шалгуурыг хангах, эрх бүхий этгээдийг “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, SCADA систем суурилуулах ажил”-ын тендер шалгаруулалтад саналаа ирүүлэхийг урьж байна.

Тус тендерийн урилга нь Монголын МСС-ийн цахим хуудас (https://www.mca-mongolia.gov.mn/), Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Хөгжлийн бизнес” (United Nations Development Business- http://www.devbusiness.com/), “Хөгжлийн гарц” (Development Gateway Market-dgMarket) цахим хуудас, Монголын өдөр тутмын сонин “Өдрийн сонин” болон “Ikon.mn” мэдээллийн цахим хуудаснаа 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, “Өнөөдөр”, “UB Post” сонинд 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус тус нийтлэгдсэн “Худалдан авах ажиллагааны ерөнхий зарлал”-д суурилсан болно.

Тендер шалгаруулалтыг МСК-ын Төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны удирдамжид заасан Нээлттэй тендер шалгаруулалтын үндсэн зарчим, дүрэм, аргачлалын дагуу явуулах бөгөөд уг журамтай https://www.mcc.gov/resources/doc/program-procurement-guidelines холбоосоор нэвтрэн танилцах боломжтой.

Сонирхсон этгээд Тендерийн баримт бичгийн Англи хэл дээрх хувийг Монголын МСС-ийн цахим хуудас дахь https://bit.ly/3nbYWsh холбоосоор татаж авах, эсхүл “Request for Invitation For Bids for AWPP” гэсэн гарчиг бүхий холбоо барих хаяг, мэдээллийг тодорхой дурдсан цахим захидлыг PA-Mongolia@charleskendall.com, procurement@mca-mongolia.gov.mn хаягаар илгээн бүртгүүлснээр хүлээж авах боломжтой. Ийнхүү хүсэлт илгээснээр тус тендер шалгаруулалтын талаарх шинэ тутам мэдээллийг тухай бүрт авах боломж бүрдэнэ.

Тендерийн баримт бичигт (a) Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа; (б) Тендерт тавигдах шаардлага ба үнэлгээний шалгуур; (в) Тендерийн саналын маягтууд; (г) Дэлгэрэнгүй техникийн тодорхойлолт, ажлын зураг, ажил гүйцэтгэхэд тавигдах шаардлага; (д) Гэрээний нөхцөл зэрэг баримт бичгүүд багтана.

Тендерийн саналыг 2021 оны 03 дyгаар сарын 02-ны өдөр Улаанбаатарын цагаар өглөөний 10.00 цагаас өмнө Тендерийн баримт бичигт заасан цахим холбоосоор ирүүлнэ. Тендерийн саналыг зөвхөн цахим холбоосоор хүлээн авах ба хугацаа хоцорсон, эсхүл цахим шуудангаар ирүүлсэн саналаас татгалзана.

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН

НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ - 1

НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ - 2

НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ - 3

НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ - 4

ТОДРУУЛГА БОЛОН ТОДРУУЛГЫН ХАРИУ-1

ТОДРУУЛГА БОЛОН ТОДРУУЛГЫН ХАРИУ-2

ТОДРУУЛГА БОЛОН ТОДРУУЛГЫН ХАРИУ-3

ТОДРУУЛГА БОЛОН ТОДРУУЛГЫН ХАРИУ-4

ТЕНДЕР ИРҮҮЛЭХИЙН ӨМНӨХ ЦАХИМ УУЛЗАЛТЫН ТЭМДЭГЛЭЛ