ҮЙЛДВЭРИЙН ХАЯГДАЛ УС УРЬДЧИЛАН ЦЭВЭРЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНИУЛАН СУРТАЛЧЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕРИЙН САНАЛ ИРҮҮЛЭХИЙН ӨМНӨХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Dsc06721

Улаанбаатар хот, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр – Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) Компакт гэрээгээр санхүүжүүлж буй Улаанбаатар хотын Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Үйлдвэрийн хаягдал ус урьдчилан цэвэрлэх үйл ажиллагааг таниулан сурталчлах зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулалтыг зохион байгуулж байгаатай холбогдуулан Тендерийн санал ирүүлэхийн өмнөх уулзалтыг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр цахимаар зохион байгууллаа. Уулзалтад гадаад, дотоодын 11 байгууллагын 13 төлөөлөл оролцож мэдээлэл авав.

Dsc06719

Энэхүү тендерийн санал ирүүлэхийн өмнөх уулзалтыг Монголын МСС-ийн Худалдан авах ажиллагааны захирал Т.Энхтунгалаг нээж, Компакт гэрээний талаар товч танилцуулж, цахим уулзалтад оролцогчдыг тендер шалгаруулалтад идэвхтэй оролцохыг урилаа.

Монголын МСС-ийн Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал Үйлдвэрийн хаягдал ус урьдчилан цэвэрлэх үйл ажиллагааг таниулан сурталчлах зөвлөх үйлчилгээний зорилго, ач холбогдол, гүйцэтгэх ажлууд, хэрэгжилтийн хугацаа, төсөв зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл бүхий танилцуулгыг хийв.

Түүнчлэн Монголын МСС-ийн Худалдан авах ажиллагааны болон Санхүүгийн төлөөлөгчийн газраас тендер шалгаруулалтын үйл явц, тендерийн баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангасан тендерийн санал бэлтгэн ирүүлэхэд анхаарах зүйлс, төлбөр тооцоо, аудитын шаардлагыг дэлгэрэнгүй тайлбарлаж, татвар болон МСК-ын Авлига, хээл хахууль, санхүүгийн луйвраас сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох тухай журам, холбогдох зааварчилгааны талаар хуульч Б.Отгонбаяр мэдээлэл өглөө.

Төгсгөлд нь оролцогчдын сонирхсон тодруулах асуултад хариулт өгсөн бөгөөд худалдан авах ажиллагааны ил тод байдлыг ханган, сонирхогч талуудад ижил тэгш мэдээлэл хүргэх зорилгоор төслийн танилцуулга, оролцогчдын сонирхсон асуултуудын хариултыг танилцуулга мэдээлэл, хурлын тэмдэглэлийн хамт бүх оролцогчдод цахим шуудангаар илгээх талаар мэдэгдэв.

Тендерийн санал ирүүлэхийн өмнөх уулзалтын тэмдэглэл