Таны амьдарч буй хотод ус хамгийн элбэг зүйлсийн нэг байж болох юм. Харин дэлхийн олон бүс нутагт усны хямрал хамгийн эмзэг сэдвүүдийн нэг болоод байна. Хүн амын эрчимтэй өсөлт, түүнийг даган өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ, усны бохирдол, алдагдал, засаглалын асуудал, хог хаягдал, цаг уурын өөрчлөлт, хур тунадасны хэмжээ буурах зэрэг нь усны хямралын эрсдэлийг нэмэгдүүлэх гол хүчин зүйлс болж байна.
Дэлхийн өнцөг булан бүрт усны гачигдалтай, хуурайшилт ихтэй хотуудын тоо улам бүр нэмэгдэж, өндөр температурын нөлөөгөөр усан сангуудын хэмжээ эрс багасч байна.
Жишээ нь, АНУ-ын Калифорни муж 120 жилийн турш үргэлжилсэн хуурайшилтын нөлөөгөөр 2013 онд нийт хотуудынхаа ундны болон хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалттай усны хэрэглээг эрс бууруулахад хүрсэн. Австрали улсад 2000-2010 оны хооронд мянганы гэгдэх их ган нүүрлэсэн. Үүнээс улбаалаад үндэсний хэмжээний болон муж улсуудын Засгийн газруудыг оролцуулж, усны салбарыг бүхэлд нь шинэчлэх шаардлагатай болсон ба хүн амын усны боловсролыг ч хэзээ хэзээнээс илүү чухалчилж эхэлсэн байдаг.
Тэгвэл бидний хотууд усны хямрал болон уснаас үүдэх бусад аюулд бэлтгэлтэй байгаа юу? Ус хомсдох эрсдэлийг бууруулах үр дүнтэй санаачилгыг бодлогын хүрээнд авч үзэж байгаа юу? Усны менежментийн чиглэлээр тэргүүлэгч улс орнуудын санаачилгаас ямар сургамжууд авч болох вэ? Тэгвэл энэ талаар ярилцъя.
УСНЫ ХЯМРАЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМУУД
АНУ, Австрали, Сингапур зэрэг өндөр хөгжилтэй улс орнууд усны хямралыг даван туулахын тулд шийдэмгий, системтэй арга хэмжээ авч ирсэн. Эдгээр улс орноос усыг хамгаалах, усны нөөцийг үр ашигтайгаар удирдах талаар сурч болох шилдэг 10 сургамжийг толилуулж байна.
7) ХАЯГДАЛ УС ДАХИН БОЛОВСРУУЛЖ, ЭРГҮҮЛЭН АШИГЛАХ
Хэрэглэсэн буюу хаягдал усыг дахин ашиглах нь тогтвортой ус хангамжийн нэг чухал хүчин зүйл юм. Энэ арга нь АНУ-ын усаар хомс, хуурайшилт ихтэй зарим хотын хувьд далайн усыг давсгүйжүүлэх болон өөр эх үүсвэрээс ус импортлохоос хавьгүй илүү хямд тусдаг байна.
АНУ даяарус цэвэршүүлэх хүчин чадал өдөр бүр нэмэгдэж, тусгай цэвэршүүлэх үйлдвэр, станцуудаар өдөрт нийтдээ нэг сая гаруй литр усыг дахин боловсруулж байна. Дахин боловсруулсан усыг ундандаа хэрэглэхийг хүмүүст ятган ойлгуулах нь амар биш боловч усны нөөц, хангамж, зохистой хэрэглээний тухай олон нийтийн ойлголт өдөр ирэх тусам нэмэгдэж сайжирч байгаатай холбоотойгоор нөхцөл байдал харьцангуй нааштайгаар өөрчлөгдөж байна.
АНУ-ын Калифорни мужид сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд олон удаа ган гачиг нүүрлэж, усны хязгаарлалт хийх нь ердийн үзэгдэл болоход хүрсэн тул дахин боловсруулж, цэвэршүүлсэн усны хэрэглээг өргөн хүрээнд дэмжиж ирсэн байна. Дахин боловсруулсан усыг гольфын талбай, амьтны хүрээлэн, ферм, цэцэрлэгт хүрээлэнд, хөргөгч цамхаг болон халаагч зэрэгт өргөнөөр хэрэглэж байна. Үүнээс гадна гэр ахуйн орчинд цэцэрлэгжүүллт хийх, зүлэг ногоо услахад ашигладаг.
Техас мужийн томоохон хотууд дахин боловсруулж цэвэршүүлсэн усаа 2014 оноос хойш ундны усан сан руугаа шууд нийлүүлээд эхэлчихсэн. Өдийг хүртэл ямар нэгэн асуудал гараагүй байна.
Сингапурт хувийн хэвшлийнхний дэмжлэгтэйгээр байгуулсан далайн ус давсгүйжүүлэх үйлдвэрүүд нийт усны хэрэглээний 25 хувийг хангах үүрэгтэйгээр ажиллаж байна.
Австралийн Сидней хотод гол мөрний усыг сэргээх болон орон сууцыг усаар хангах зориулалттайгаар ус дахин боловсруулах 13 үйлдвэр ажилладаг.
Дэлхийн өнцөг булан бүрт усны хомсдол үүсч нүүрлэж байгаа нь биднийг ус дахин боловсруулалт хийхээс зайлшгүй байдалд хүргэж байна.
8) ДАЛАЙН УС ДАВСГҮЙЖҮҮЛЭН АШИГЛАХ
Усны матрицаа төрөлжүүлэхийн тулд зарим улс орон далайн усыг давсгүйжүүлэх төсөлд хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Энэ нь усны хомсдолыг арилгах бас нэгэн хувилбар гарцаагүй мөн. Австрали улсад арван жилийн турш (2000-2010) үргэлжилсэн "Мянганы ган гачиг" нь тэднийг 13.2 тэрбум ам.долларын өртөгтэй асар том дэд бүтэц болох ус давсгүйжүүлэх үйлдвэрийг барихад хүргэсэн.
Энэхүү технологи нь өдөрт олон сая галлон далайн усыг боловсруулж давсыг зайлуулж, ундны ус үйлдвэрлэх чадвартай. Тун удахгүй Австралийн томоохон хотуудын ундны усны хэрэгцээний 30 орчим хувийг нь давсгүйжүүлсэн далайн тэнгисийн усаар хангах болно.
Энэхүү нь хэдийгээр усны хямралтай бүс нутгуудыг усаар хангах боломжит арга замуудын нэг боловч, үйлдвэрлэлийн өндөр зардал, газарзүйн байршлаас хамаарсан хязгаарлагдмал байдал, байгаль орчинд хортой их хэмжээний хог хаягдал ялгаруулдаг зэргээс шалтгаанлан олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсаар байгаа билээ.
9) УСНЫ ҮНЭ ТАРИФЫГ НЭМЭГДҮҮЛЭХ
Бразил улсын усны нөөцийн үндэсний бодлогод усыг эдийн засгийн ач холбогдолтой байгалийн хязгаарлагдмал нөөц гэж үздэг. Түүхий усыг төлбөртэй болгох нь усны үнэ цэнийг ойлгуулах, зохистой хэрэглээг дэмжих сайн талтай гэж үзэж байна. Түүгээр ч зогсохгүй, усны төлбөрөөс олсон орлогоор усны нөөцийн санг барих хөрөнгийг босгох боломжтой. Гэвч усны хэрэглээний төлбөр Бразил улсад одоог хүртэл шинэ ухагдахуун хэвээр байсаар байна.
10) ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ
Өмнөд Африкийн Кэйптаун хот усны нөөц нь шавхагдаж буй дэлхийн анхны метрополис болоод буй. Тус хотын хүн ам 2000 оноос хойшусны хэт хэмнэлтэт системд шилжсэн . Хүмүүс нь цөхөрч, олон олноороо дүрвэх болсон. Засгийн газар нь ийм нарийн, төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд бэлэн биш байсан.
Кэйптаун хотын энэ жишээ усны хомсдол нүүрлэх эрсдэлтэй бусад олон хотод эртнээс төлөвлөж, хямралаас сэргийлэн бэлтгэлтэй байхыг сануулж буй. Дунд болон урт хугацааны шийдлийг урьдчилан эрэлхийлж, болзошгүй эсрдэлд бэлдэх нь зардал төсвийн хувьд хавьгүй илүү хэмнэлттэй, хүн амын дасан зохицох үйл явцад ч дөхөм нөлөөтэй нь батлагдсан.
Тиймээс ус хангамжийн үр ашигтай, байгаль орчинд ээлтэй механизмыг боловсруулж, баталгаажуулах зорилгоор дээр дурдсан улс орнуудын жишгийг дагаж, шинжлэх ухаан, дэвшилтэт технологид хөрөнгө оруулах нь нэн чухал. Нэгэнт нүүрлэсэн усны хомсдолоос үүдэн гарах эдийн засгийн хохирол нь өнөөдөр шинжлэх ухаан, технологи, усны дэд бүтцэд хөрөнгө оруулахаас хавьгүй өндөр зардалтай байх болно.
Нийтлэлийг “Дэлхийн байгаль орчныг хамгаалах байгууллага”-ын хамтрагч "Letras Ambientais" –ын цахим хуудаснаас орчуулан хүргэв.
https://letrasambientais.com.br/posts/10-licoes-dos-paises-lideres-em-gestao-sustentavel-das-aguas