Монголын МСС-ийн Удирдах зөвлөлийн дарга, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа

338744092 749995503235363 356977518997138965 N

Улаанбаатар хот, 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр - Монголын МСС-ийн Удирдах зөвлөлийн дарга, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг болон албаны бусад хүмүүс Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан уулын зүүн бэлд барьж байгаа Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн талбайд зочилж, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Dsc04531

Dsc04547

Энэ үеэр Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл болон Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлэх гурван төслийг хариуцан ажиллаж буй захирлууд төсөл тус бүрийн ажлын явц, тулгарч буй сорилтуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

338577631 904075984162284 7533440432015145689 N

Dsc04576

Dsc04637

Мөн түүнчлэн Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын ажлыг хариуцан гүйцэтгэж байгаа Бүгд Найрамдах Турк Улсын “МАПА Иншаат Тижарэт” компанийн төслийн менежер Сердар Хекимоглу барилга угсралтын талбай, бүтээн байгуулалтын ажилтай танилцуулж, тулгарч буй бэрхшээл, эрсдэлүүдийн талаар хуваалцсан юм.

338685146 1027061862001219 7700059795178785818 N

 

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын II Компакт гэрээний санхүүжилтээр байгуулж буй хоёр томоохон үйлдвэрийн нэг бөгөөд шинээр байгуулж буй Ус хангамжийн баруун эх үүсвэрээс олборлосон усыг энэхүү үйлдвэрт Монгол Улсын ундны усны стандартад нийцүүлэн дэвшилтэт технологиор гүн цэвэршүүлж, нийслэлийн ус хангамжийн нэгдсэн сүлжээнд нийлүүлэх юм.

Бүтээн байгуулалтын ажил ноцтой саатал хоцрогдолгүй, төлөвлөгөөний дагуу, 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд 2024 оны II улиралд дуусаж, туршилт тохируулгыг эхлүүлэхээр ажиллаж байна.

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орсноор жилд 50 хүртэл сая куб метр гүн цэвэршүүлсэн усыг нийслэлийн ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлж, улмаар нийслэл хотын өсөн нэмэгдэж буй хүн амын унд-ахуйн хэрэгцээг хангаж, ирээдүйн эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих юм. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ  сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, дагуул хот, шинэ суурьшлын бүс байгуулах зорилтыг биелүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж байна. 

###

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмэн хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл юм.  Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монгол Улсад анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун зүгт өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.