ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах зөвлөх үйлчилгээ

Mca Mongolia Logo Tagline S Png   Cmyk

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах зөвлөх үйлчилгээ

Гэрээний дугаар: MCA-M/Proc/087

Улаанбаатар хот, Монгол Улс

2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

  1. Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Засгийн газар нь Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх)-аар дамжуулан МСК-ын буцалтгүй тусламжийн тодорхой хэсгийг тус зөвлөх үйлчилгээний гэрээг санхүүжүүлэхэд зарцуулах юм. Монголын МСС-ийн зүгээс энэхүү гэрээтэй холбоотой санхүүжилтийг зарцуулахдаа Компакт гэрээ болон бусад холбогдох баримт бичигт заасан МСК-ын санхүүжилтийг ашиглах, зарцуулахад тавигдах аливаа хязгаарлалт, шаардлагатай бүрэн нийцүүлэх болно. Засгийн газар болон Монголын МСС-аас бусад этгээд Компакт гэрээгээр олгосон эрхийг хэрэгжүүлэх болон МСК-ын санхүүжилтийг зарцуулах эрхгүй. Компакт гэрээ, холбогдох бусад баримт бичигтэй МСК-ын цахим хуудас (mcc.gov), Монголын Мянганы сорилтын сангийн цахим хуудаснааc (https://mca-mongolia.gov.mn/) танилцах боломжтой.
  2. Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм. Тус хөтөлбөрийн хүрээнд харилцан уялдаа бүхий дараах гурван төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
  • Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа буюу Газрын доорх усны шинэ эх үүсвэрүүдийг холбогдох дэд бүтэц, усан сан болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн хамт байгуулах төсөл;
  • Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа буюу шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт байгуулах төсөл;
  • Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа буюу Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн бодлого, хууль эрх зүйн орчны шинэчлэлийг дэмжих, институцийн чадавхыг сайжруулах төсөл багтана.
  1. Монголын МСС нь Зөвлөхийн чадварын тухай мэдээлэл ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах, эрх бүхий этгээдийг тус тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Энэхүү зөвлөх үйлчилгээтэй холбоотой Ажлын даалгаврын дэлгэрэнгүй мэдээллийг Зөвлөхийн чадварын тухай мэдээлэл ирүүлэх баримт бичигт тусгасан болно.
  2. Зөвлөх компанийг МСК-ын Төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны удирдамжид заасан Чадварын үнэлгээний аргачлалын дагуу шалгаруулах бөгөөд энэхүү урилга нь тус тендер шалгаруулалтын баримт бичигт заасанчлан эрх бүхий аливаа зөвлөх компанид нээлттэй.
  3. Тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээд холбоо барих хаяг, мэдээллийг тодорхой дурдсан, “Request for RQI for CS-Provision of HS Training” гэсэн гарчиг бүхий цахим захидлыг PA-Mongolia@charleskendall.com хаягаар, хувийг procurement@mca-mongolia.gov.mn хаягт илгээн бүртгүүлснээр Зөвлөхийн чадварын тухай мэдээлэл ирүүлэх баримт бичгийг хүлээн авна. Ийнхүү хүсэлт илгээснээр тус тендер шалгаруулалтын талаарх шинэ тутам мэдээллийг тухай бүрт авах боломж бүрдэнэ.
  4. Тус тендер шалгаруулалттай холбоотой аливаа асуулт, тодруулгыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Улаанбаатарын цагаар 14:00 цагаас өмнө PA-Mongolia@charleskendall.com цахим хаягаар, хувийг procurement@mca-mongolia.gov.mn хаягт ирүүлнэ үү. Ирүүлсэн асуулт, тодруулгын хариуг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 17:00 цагаас өмнө тендер шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлж, бүртгүүлсэн зөвлөх компаниудад хүргүүлж, Монголын Мянганы сорилтын сангийн цахим хуудаснаа нийтлэнэ.
  5. Зөвлөх компанийн чадварын мэдээллийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатарын цагаар 11:00 цагаас өмнө Зөвлөхийн чадварын тухай мэдээлэл ирүүлэх баримт бичигт заасан цахим холбоосоор хүлээн авна. Мэдээллийг зөвхөн цахим холбоосоор хүлээн авах ба хугацаа хоцорсон, эсхүл цахим шуудангаар ирүүлсэн саналаас татгалзана.

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН

Тендер шалгаруулалтыг цуцалсан тухай мэдэгдэл