УЛААНБААТАР ХОТЫН НИЙТ УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ УРЬДЧИЛСАН ЗАРЛАЛ
Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх Мянганы сорилтын Компакт гэрээг (“Компакт гэрээ” гэх) 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар нийслэл Улаанбаатар хотод ойрын ирээдүйд учирч болзошгүй унд-ахуйн усны хомстлыг шийдвэрлэн, цаашид өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм. Тус хөтөлбөрийн хүрээнд харилцан уялдаа бүхий дараах гурван төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа буюу Газрын доорх усны шинэ эх үүсвэрүүдийг холбогдох дэд бүтэц, усан сан болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн хамт байгуулах төсөл;
- Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа буюу шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт байгуулах төсөл;
- Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа буюу Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлого, хууль эрх зүйн орчны шинэчлэлийг дэмжих, институцийн чадавхыг сайжруулах төсөл багтана.
Компакт гэрээний хэрэгжилтийг хангаж, зохион байгуулах үүрэг бүхий Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх) нь Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагааны хүрээнд дараах барилга, угсралтын ажлыг гүйцэтгэх, урьдчилсан сонголт бүхий олон улсын тендер шалгаруулалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд:
- Олборлосон усыг гүн цэвэршүүлэх үйлдвэр барьж байгуулах, SCADA систем суурилуулах ажил;
- Худгийн барилга, шахуургын станц барьж байгуулах, эх үүсвэрийн талбайгаас болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрээс ус дамжуулах шугам хоолойг суурилуулах ажил тус тус багтана.
Эдгээр ажлыг гүйцэтгэхэд техникийн өндөр ур чадвар, чадавх шаардлагатай тул тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон аливаа этгээдийн чадавхыг нягтлан магадлах зорилгоор энэхүү Урьдчилсан сонголтыг зохион байгуулж байгаа болно. Урьдчилсан сонголтын баримт бичиг нь МСК-ын Хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны журмын Чанар, үнийн хосолмол аргачлалын (Quality and Price Based Selection) зарим бүрэлдэхүүн хэсгийг агуулсан байна. Урьдчилсан сонголтын үр дүнд үндэслэн дээрх барилга, угсралтын ажлыг гүйцэтгэх тендер шалгаруулалтад оролцох шаардлага хангасан компаниудын хураангуй жагсаалтыг ажлын багц тус бүрээр гаргах бөгөөд Монголын МСС нь хураангуй жагсаалтад багтсан компаниудын дунд өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг МСК-ын Өндөр үнийн дүн бүхий барилга, угсралтын ажлын тендерийн жишиг баримт бичгийг (Standard Bidding Document for Procurement of Large Works) ашиглан зохион байгуулах юм. Эдгээр ажлыг гүйцэтгэх гэрээг Олон улсын зөвлөх инженерүүдийн холбооноос гаргасан жишиг гэрээний улаан номыг (FIDIC Redbook, 1999) баримтлан байгуулна. Урьдчилсан сонголтын урилга нь МСК-ын Худалдан авах ажиллагааны журамд заасанчлан МСК-ын санхүүжилт бүхий тендерт оролцох эрх бүхий улсын харьяалалтай, урьдчилсан сонголтод оролцохыг сонирхсон аливаа этгээдэд нээлттэй байна.
Компакт гэрээний хүрээнд санхүүжүүлэх аливаа ажлын гэрээг МСК-ын Хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны журамд заасан үндсэн зарчим, дүрэм, аргачлалын дагуу хэрэгжүүлдэг бөгөөд уг журамтай https://www.mcc.gov/resources/doc/program-procurement-guidelines холбоосоор нэвтрэн танилцах боломжтой.
Гэрээ тус бүрийн Урьдчилсан сонголтын урилгыг Монголын МСС-ийн цахим хуудас (https://www.mca-mongolia.gov.mn/), Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Хөгжлийн бизнес” (United Nations Development Business- http://www.devbusiness.com/), “Хөгжлийн гарц” (Development Gateway Market-dgMarket) цахим хуудас, өдөр тутмын сонин болон бусад мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тухай бүр зарлана.
Худалдан авах ажиллагааны энэхүү урьдчилсан зарлал нь дараах үндсэн зорилготой. Үүнд:
A) Монголын МСС дээр дурдсан барилга, угсралтын ажлын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын Урьдчилсан сонголтын урилгыг 2020 оны дундуур өөрийн цахим хуудсаар (https://www.mca-mongolia.gov.mn/) дамжуулан олон нийтэд нээлттэй зарлахаар төлөвлөж буйг тус Урьдчилсан сонголтод оролцох сонирхолтой аливаа этгээдийн сонорт хүргэх.
“Ажил гүйцэтгэхэд тавигдах шаардлага” болон урьдчилсан сонголтын баримт бичгийг Монголын МСС-ийн цахим хуудаснаа (www.mca-mongolia.gov.mn) үнэ төлбөргүй татан авах боломжтойгоор байрлуулах болно. Тус баримт бичгийг “Худгийн барилга барих, шугам хоолой суурилуулах” ажил болон “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр” барьж байгуулах ажлын 60 хувийн гүйцэтгэл бүхий зураг төсөлд үндэслэн боловсруулсан ба урьдчилсан сонголтыг зохион байгуулах хугацаанд эдгээр зураг төслийг эцэслэн боловсруулж дуусахаар төлөвлөж байна. Иймд эцсийн байдлаар боловсруулсан, иж бүрэн ажлын зургийн дагуу үндсэн тендерийн баримт бичгийн бүрдэлд багтсан “Ажил гүйцэтгэхэд тавигдах шаардлага”-д тодорхой хэмжээний өөрчлөлт орж болно. Урьдчилсан сонголт дууссаны дараа тендер шалгаруулалтын урилгыг зөвхөн хураангуй жагсаалтад орсон компаниудад 2020 оны сүүлээр хүргүүлэхээр төлөвлөж байна.
Олон нийтэд нээлттэйгээр 2020 оны дундуур зарлах Урьдчилсан сонголтын урилга, “Ажил гүйцэтгэхэд тавигдах шаардлага” нь дараах болон бусад хэсгүүдээс бүрдэнэ.
Олборлосон усыг гүн цэвэршүүлэх үйлдвэр барьж байгуулах, SCADA систем суурилуулах ажлын хүрээнд:
- Барилга, угсралтын ажлын тухай товч мэдээлэл,
- 60 хувийн гүйцэтгэл бүхий ажлын зураг төсөл дэх үйлдвэрийн үндсэн байгууламжуудыг харуулсан төслийн талбайн ерөнхий төлөвлөлт,
- 60 хувийн гүйцэтгэл бүхий ажлын зураг төсөл дэх орчны өндөржилт бүхий байгуулалтын зураг,
- 60 хувийн гүйцэтгэл бүхий ажлын зураг төсөл дэх ус цэвэршүүлэх технологийн схем,
- Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга, байгууламжийн архитекторын гурван хэмжээст (3D) рендер зураг,
- Төслийн талбайн геотехникийн нөхцөл,
- Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга, угсралтын ажил дууссанаас хойш хоёр жилийн хугацаанд уг үйлдвэрийн ашиглалт, засвар үйлчилгээг Гүйцэтгэгч хариуцан явуулахад баримтлах “01950” тоот техникийн тодорхойлолт.
Худгийн барилга, шахуургын станц барьж байгуулах, олборлосон усыг эх үүсвэрээс Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр, тус үйлдвэрээс нийслэлийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх шугам хоолой, шилэн кабель суурилуулах ажлын хүрээнд:
- Барилга угсралтын ажлын тухай товч мэдээлэл,
- 60 хувийн гүйцэтгэл бүхий ажлын зураг төсөл дэх цуглуулах шугам хоолойн ерөнхий схемийг харуулсан эх үүсвэрийн байгуулалтын төлөвлөлт,
- 60 хувийн гүйцэтгэл бүхий ажлын зураг төсөл дэх худгийн барилгын ерөнхий төлөвлөлтийн зураг,
- 60 хувийн гүйцэтгэл бүхий ажлын зураг төсөл дэх шугам хоолойн дагуугийн зүсэлт,
- Эх үүсвэрийн талбай болон ус дамжуулах шугам хоолойн трассын дагуух геотехникийн нөхцөл,
- Гүйцэтгэгчийн хэрэгжүүлэх Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөний хураангуй (төсөл).
Дээр дурдсан барилга угсралтын ажлын хоёр багцын аль алинд хамаарах нэмэлт мэдээлэл:
- Өрсөлдөөнт тендер шалгаруулалтад оролцогчид санал боловсруулахдаа ашиглах Гэрээ байгуулах огноо болон Ажил эхлүүлэх мэдэгдэл олгох огноог урьдчилан төлөвлөж тусгасан, тендер шалгаруулалтыг зохион байгуулах хуваарь,
- Үндсэн барилга, байгууламжийн байршил, шугам хоолойн трасс, хоорондын зай талбайг харуулсан схем-зураглал,
- Төслийн талбайн цаг уурын ерөнхий нөхцөлийн товч мэдээлэл,
- Монгол Улсын Засгийн газраас мөрдөхөөр тогтоосон дотоодын болон олон улсын стандарт, норм, дүрэм журмууд,
- Барилга, угсралтын ажил тус бүрийг гүйцэтгэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлүүд болон батлуулах шаардлагатай баримт бичгийн жагсаалт, тэдгээрээс алийг нь Гүйцэтгэгч хариуцах талаарх мэдээлэл,
- Барилга, угсралтын ажил тус бүрт хамаарах Захиалагчийн Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө (Environmental and Social Management Plan)-ний хураангуй,
- 60 хувийн гүйцэтгэл бүхий ажлын зураг төсөл дэх Техникийн тодорхойлолтын 01310 дахь хэсэг болох Ажлын хуваарь болон Захиалагчийн зүгээс ажлын хуваарьт тавигдах шаардлагын хураангуй зэрэг болно.
Б) Урьдчилсан сонголтод оролцохыг сонирхсон аливаа этгээдэд барилга, угсралтын эдгээр ажлын талаарх багц мэдээллийг хүргүүлэх.
Дараах холбоосоор нэвтрэн бүртгүүлж, багц мэдээллийг татаж авна уу.
https://bit.ly/2AMjIvh.
Энэхүү багц мэдээлэл нь барилга, угсралтын ажлын цар хүрээ, тодорхойлолт зэргийг агуулсан бөгөөд дараах хэсгээс бүрдэнэ. Үүнд:
- Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төслүүдийн тухай товч мэдээлэл,
- Ус хангамжийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд гүйцэтгэх ажлын зарим тодорхой хэсэг, тухайлбал Байгаль орчин, нүүлгэн шилжүүлэлтийн ажлын төлөвлөгөөний явц, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон байгаль орчны холбогдох дүрэм, журам зэргийн хураангуй тайлбар,
- Барилга, угсралтын дээрх багц ажлуудын хэрэгжилтэд оролцох тал тус бүрийн хүлээх ерөнхий үүрэг, хариуцлага,
- Монгол Улсад бизнес эрхлэх, бүртгүүлэх тухай дүрэм, журам болон барилгын ажлын тусгай зөвшөөрлийн тухай мэдээллүүд,
- Татвар, төлбөр тооцоотой холбоотой мэдээллүүд,
- Барилга, угсралтын дээрх багц ажлуудын тендер шалгаруулалтад хамтран оролцох сонирхлоо илэрхийлсэн дотоодын барилгын компаниудын жагсаалт зэрэг багтана.
В) Урьдчилсан сонголтод оролцохыг сонирхсон компаниудыг шаардлагатай бэлтгэл ажлаа эхлүүлэхийг урих.
Г) Энэхүү тендер шалгаруулалттай холбоотой аливаа нэмэлт мэдээллийг Монголын МСС-ийн цахим хуудаснаа тухай бүр зарлах тул сонирхогч компаниуд Монголын МСС-ийн цахим хуудсыг тогтмол шалгаж байх шаардлагатай болохыг мэдэгдэх.
Монголын МСС-аас зарлах нээлттэй худалдан авалтын тухай мэдээлэл хүлээн авах, тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон компаниуд PA-Mongolia@charleskendall.com, procurement@mca-mongolia.gov.mn цахим шуудангаар холбоо барина уу.
Монголын Мянганы сорилтын сан
5-р давхар, МПМ Цогцолбор, ЮНЕСКО-ийн гудамж, 1 дүгээр хороо
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот-14210, Монгол Улс