2023-05-15

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ЗАРЛАЛ

Mca Mongolia Logo Tagline S Png   Cmyk

----------------------------------------------------------------------------------------------------------------------

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ЗАРЛАЛ

-----------------------------------------------------------------------------------------------------------------------

Хөтөлбөрийн нэр: Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр

Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Монголын МСС нь Компакт гэрээгээр үзүүлж буй буцалтгүй тусламжийн хөрөнгийн тодорхой хэсгийг Компакт гэрээнд заасан төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай зарим бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад зарцуулах юм.

Худалдан авах ажиллагааны тус ерөнхий зарлал нь 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааг хамрах ба дурдсан хугацаанд дараах зөвлөх үйлчилгээ болон барааг худалдан авахаар төлөвлөж байна. Үүнд:

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ:

  • Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх үйл ажиллагааг таниулан сурталчлах зөвлөх үйлчилгээ;
  • Лаг булшлах, боловсруулах техник, эдийн засгийн үндэслэл болон лагийн урт хугацааны менежментийн төлөвлөгөөг боловсруулах зөвлөх үйлчилгээ;
  • УСУГ-ын ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний зардал нөхөх техникийн туслалцааны зөвлөх үйлчилгээ;
  • Лабораторийн мэдээллийн удирдлагын систем хөгжүүлэх зөвлөх үйлчилгээ;
  • Мониторинг, үнэлгээний мэдээллийн чанарын үнэлгээ;
  • Олон нийттэй харилцах агентлагийн үйлчилгээ;
  • Монголын МСС-ийн "Ус" сэтгүүлийн график дизайн болон контент боловсруулах зөвлөхийн үйлчилгээ;
  • Лабораторийн мэдээллийн удирдлагын систем хөгжүүлэх тендерийн санал үнэлэх бие даасан зөвлөхийн үйлчилгээ;
  • Лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн санал үнэлэх бие даасан зөвлөхийн үйлчилгээ;
  • УСУГ-ын зөөврийн ус түгээх байрны төлөвлөлтийг сайжруулах төслийн дизайн боловсруулах бие даасан зөвлөхийн үйлчилгээ

БАРАА:

  • Програм хангамжийн лиценз нийлүүлэх;
  • Лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх

Хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламжийн хөрөнгөөр дээр дурдсан бараа, ажил, зөвлөхийн болон зөвлөхийн бус үйлчилгээг худалдан авахад МСК-ын https://www.mcc.gov/ppg цахим хуудас дахь Төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны удирдамжид заасан үндсэн зарчим, дүрэм, аргачлалыг баримтална.

Худалдан авах ажиллагаа нь МСК-ын худалдан авах ажиллагааны удирдамжид заасан шалгуурыг хангаж буй улсын харьяалал бүхий сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой бүх этгээдэд нээлттэй.

Бараа, ажил, зөвлөх болон зөвлөхийн бус үйлчилгээний гэрээ байгуулах эрхийг нээлттэй тендер шалгаруулалтын зарчмаар олгох ба Худалдан авах ажиллагааны тусгай зарлалыг Нэгдсэн Үндэстний  Байгууллагын “Хөгжлийн Бизнес” (United Nations Development Business-UNDB) http://www.devbusiness.com, “Хөгжлийн гарц” (Development Gateway Market-dgMarket) http://mcc.dgmarket.com цахим хуудас, Монголын Мянганы сорилтын сангийн цахим хуудас (https://mca-mongolia.gov.mn), өдөр тутмын сонин болон бусад мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тухай бүр зарлана.

Худалдан авах ажиллагааны тухай зарлал хүлээн авах зорилгоор цахим хаягаа бүртгүүлэх, тендер шалгаруулалтын тухай нэмэлт мэдээлэл авах сонирхол бүхий ханган нийлүүлэгчид, гэрээт байгууллагууд, зөвлөх компаниуд/бие даасан зөвлөхүүд PA-Mongolia@charleskendall.com, procurement@mca-mongolia.gov.mn цахим хаягаар холбоо барина уу.

 

Монголын Мянганы сорилтын сан

5-р давхар, МПМ Цогцолбор, ЮНЕСКО-ийн гудамж, 1 дүгээр хороо

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс